Хүрэлбаатарын хөдөөгийн амьдрал
2016-10-19 21:57
Хүрэлбаатарын хөдөөний чинээлэг амьдрал.
Баруун Үзэмчин хошууны Улаанхаалга сумын Баян- Овоот багийн малчин залуу Хүрэлбаатарын “Арвыг хамруулах” төслийн дэмжлэгтэй хувиасаа 200 мянган юанийн хөрөнгө оруулж, хөдөөгийн суурин газраа засан шинэчилжээ.
Суурин газрынхаа амьдралын эргэн тойронд зуслан маягийн байшин барьж, ус цахилгаан, холбоо мэдээлэл, зам тээвэр, радио телевизийг нэвтрүүлж, үйлдвэрлэлийн тойрогтоо өвс хадгалах саравч, худаг, ус хадгалах байр зэргийг иж бүрнээр нь шийджээ. Үзэмчин цагаан адуу, Үзэмчин хонь маллаж, өнгөрсөн жилийн орлого нь150 мянган юань хүрч, баян чинээлэг амьдралыг эдэлж явах болжээ.


Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх
