
Өнөөдөр 8 сарын 14 Ордос хотод болж байгаа цөөн тоот үндэстний спортын X наадмын зургаа дахь өдөр. Өглөөний 07:30-ын үед Хияа багш шинэ дүүргээс гарсан бидний машин хагас цаг шахам яваад Эзэн хороо хошуун дахь Чингисийн онгонд ирлээ.

Энэ өдөр Чингис хааны онгонд бүх улсын газар бүхнээс хүрэлцэн ирсэн 56 үндэстний наадмын бамбар дамжуулагчид аялах болсон нь маш утга агуулгатай болохоор сэтгүүлч бидэнд аз завшаан байлаа. Чингисийн онгоны ажилтнууд эдгээр хүндэт зочдыг халуун дотноор угтахад ирсэн зочид ч угтах ёслолыг таатай хүлээн авч, архи хадгийг тосож ёс заншлыг нь гүйцээгээд онгоны гол ордын зүг явлаа. 56 үндэстний төлөөлөгч эзэн богд Чингис хааны тахилгын ордон болон гаднах байдалтай танилцаж сонирхсон юм.

- Өвөр Монголд ирээд уур амьсгал нь сайхан, хүн ард нь халуун сэтгэлтэй, газар нутаг нь өргөн уудам гэдгийг мэдэрлээ. Нэг үеийн тэнгэрлэг хөвгүүн Чингис хааны онгонд очих боломж олдсонд баяртай байна гэж Шүй үндэстний наадмын бамбарыг дамжуулагч Пань Жиньфэй ярьж байв. 56 үндэстэн хамтдаа цөөн тоот үндэстний уламжлалт спортын наадмын бамбарыг асааж, мөн хамтдаа богд Чингисийн онгонд аялав. Вэй Мин: - Олон үндэстний хүмүүстэй танилцан, тэднээс олон зүйлийг суралцан, Өвөр Монголчуудын халуун сэтгэл, тансаг зочилсонд тун баяртай байна гэв.

“Дундадын үндэстэн нэг гэр бүл” гэдгийг 56 үндэстний эдгээр төлөөлөгчид хэдэн өдрийн хамтын ажиллагааны явцдаа мэдэрч, харилцан үи зайгүй нөхөрлөсөн нь тэдний харилцаа, үг яриа, хамтдаа авуулсан зургуудаас бүхнийг олж харах болно.


