solongonews
Хулсны баавгайг Ордос хотноо нутагшууллаа
2016-09-26 21:56
Тун удахгүй хулсны баавгайг дэргэдээс нь харах боломжтой болно.

    

    Ордосын “Намар өвлийн чөлөөт наадам”-ын нэг хэсэг болох хулсны баавгайг нутагшуулах арга хэмжээ 9 дүгээр сарын 26-ны өдрийн үдээс хойш Ордос хотын амьтны хүрээлэнд боллоо. ӨМӨЗО-ны холбогдох дарга удирдлага, Ордос хотын Хотын ардын төлөөлөл, Чэн Дү болон Ордос хотын амьтны хүрээлэнгийн ажилтнууд энэхүү арга хэмжээд оролцсон байна.

        Уг арга хэмжээ нь Хятадын хамгийн анхны ихэр хулсны баавгай болох “Чи Ши”, “Чи Чао” нарыг Чэн Дү хотын хулсны баавгай судлах төвөөс Ордос хотын амьтны хүрээлэнд нүүлгэн авчирч байгаа болно. Ордос хотын амьтны хүрээлэн хоёр ихэр баавгайд 3200 хавтгай дөрвөлжин метр тусгай өрөө бэлдэж, гурван тусгай ажилтан болон хоёр эмч томилон өгсөн байна.

        “Хятадын эрдэнэ” хэмээгдсэн хулсны баавгай Ордос хотод нутагшсан явдал нь Ордос хотын аялал жуулчлалын салбарын хөгжилд эерэг нөлөө үзүүлэх юм. Дасан зохицох хэдэн өдрийг өнгөрөөсний дараа буюу 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн та бүхэн хоёр ихэр хулсны баавгайтай танилцах боломжтой болно.

 

Зохиогч: Б.Ариухан
Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл