solongonews
ХКН-ын төв хорооны Улс Төрийн Товчооны байнгын гишүүн, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян
2016-05-10 16:05
Хорооны дарга Жан Дэжян Өвөр Монголд

Тавдугаар сарын 7-9-ний өдрүүдэд ХКН-ын төв хорооны Улс Төрийн Товчооны байнгын гишүүн, бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дэжян хүнсний аюулгүй байдлын хууль хэрэгжүүлэлтийг хянаж шалгах ажлын хэсгийг удирдаж, Өвөр Монголын Баяннуур хот, Хөххотын мал аж ахуй тариалангийн бүс нутаг, холбогдох аж ахуйн нэгж, худалдааны газар, хяналт шалгалтын байгууллага нэгжид хүрч, “Хүнсний аюулгүй байдлын хууль”-ийг хэрхэн бодитоор хэрэгжүүлсэн тухай хууль хэрэгжилтийн хянан шалгалт явууллаа. Мөн хяналт шалгалтын үеэр Жан Дэжян Баяннуур хотод хурал хуралдуулж, ӨМӨЗО-ны хүнсний аюулгүй байдлын хууль хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилцсан байна.

5 дугаар сарын 8-ны өдөр ХКН-ын улс төрийн товчооны байнгын гишүүн, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дэжян, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын хорооны эрхлэгч Ван Жюнь, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны орлогч нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны тэргүүлэгчийн тушаалыг орлон гүйцэтгэгч Бү Шяолинь Баяннуур хотын мал аж ахуй тариалангийн шинжлэх ухааны судалгааны академийн малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүний хянан шалгах төвд малын ашиг шим, тариалангийн бүтээгдэхүүний чанар чансаа, аюулгүй байдлын хянан шалгалтын ажилтай танилцаж байгаа нь. 

ХКН- ын Улс Төрийн Товчооны байнгын гишүүн, БХАТИХ-ын Байнгын  хорооны дарга Жан Дэжян хүнснйи аюулгүй байдлын хуулийн хууль хэрэгжүүлэлтийн ажлын хэсгийг удирдаж, ӨМӨЗО-нд хууь хэрэгжүүлэлтийн хянан шалгалт хийлээ.
 

 5 дугаар сарын 7-ны өдөр ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дэжян, Баяннуур хотын мал аж ахуй тариалангийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн хянан шалгах  төвд тариалангийн бүтээгдэхүүн малын ашиг шимийн яс чанар, аюулгүй байдалтай танилцав.

 5 дугаар сарын 8-ны үдээс хойш Хорооны дарга Жан Дэжян Өвөр Монголын И Ли группийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хянаж шалгав.

(095) 5 дугаар сарын 8-ны үдээс хойш Хорооны дарга Жан Дэжан Өвөр Монголын Шин Юань Мэн Цао ган гачигийн эсрэг тэмцэж, ногооруулах ХК-ны өвсний музей, тухайн компанийн өвсний эрэлт хэрэгцээ  болон тэжээж, үржүүлэх суурингийн чанар чансаа, аюулгүй байдлын тухай шалгаж хянаж байгаа байдалтай танилцав.

 5 дугаар сарын 7-ны өдөр Хорооны дарга Жан Дэжян Баяннуур хотын  Фү Чюань компанийн орчин үеийн махны чиглэлийн хонь тэжээж үржүүлэх, бордох үйл явцын чанар чансаа, аюулгүй байдалтай танилцжээ.

 5 дугаар сарын 7-ны өдөр Хорооны дарга Жан Дэжян Баяннуур хотын Линь Хэ хүнсний бүтээгдэхүүн борлуулах хүрээлэнгийн тал нутгийн Хун Бао компанийн хонины мах боловсруулах, борлуулах үйл явцын чанар чансаа, аюулгүй байдлыг хянаж шалгаж байгаа байдалтай танилцав.

5 дугаар сарын 8-ны үдээс хойш Хорооны дарга Жан Дэжян Өвөр Монголын Мэн Ню сүүний үйлдвэрийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах борлуулах үйл явцын чанар чансаа, аюулгүй байдлыг хянаж шалгаж байгаа байдалтай танилцав.

   5 дугаар сарын 7-ны өдөр Хорооны дарга Жан Дэжян Баяннуур хотын Лин Хэ дүүргийн Ба И Шянгийн Лянь Фэн тосгоны малчин тариачны тусгай хоршооны тоног төхөөрөмж бүхий тариалангийн хүнсний ногоо тарьж үйлдвэрлэх үйл явцын чанар чансаа, аюулгүй байдлыг хянан шалгах салбарын байдалтай танилцав.

     5 дугаар сарын 9-ний үдээс өмнө хорооны дарга Жан Дэжан ӨМӨЗО-ны “Хүнсний аюулгүй байдлын хууль”-ийг бодитоор хэрэгжүүлсэн ажлын тайлангийн үеэр илтгэл тавьж байгаа нь

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл