solongonews
Хятад-Европ чиглэлийн 58 галт тэрэг Эрээн боомтоор орж гарлаа
2016-07-09 20:12
Эхний хагас жилд Хятад-Европ чиглэлийн 58 галт тэрэг Эрээн боомтоор орж гарлаа.

2016 оны эхний 6 сард Эрээн боомтоор орж гарсан Хятад-Европ чиглэлийн галт тэрэг 58-д хүрсэн байна. Үүнд, хил гарсан нь 39 бол хилээр орж ирсэн нь 19 байсан бол өнгөрсөн оны мөн үеэс 1.5 дахин өссөн байна. Эрээн хот нь Хятад, Монголын цорын ганц төмөр замын боомт болно. 2014 оны 1 дүгээр сард Хятад-Европын чиглэлийн галт тэрэг анх удаа Эрээн боомтоор орж гарсан байна. Энэхүү галт тэрэгний боомт нэвтрэх хурдыг батлахын тулд Эрээн хотын хилийн шалгах газар, Эрээн хотын төмөр зам, гаалийн газар, Хорио цээрийн газартай хамтран “Нэг удаа мэдүүлэх, нэг удаа шалгах, нэг удаа нэвтрүүлэх” зарчмыг хэрэгжүүлэн ажиллаж, 24 цагийн хүрээнд галт тэрэгний нэвтрэх ажлыг сайн хийж байгаа юм.

    Мөн галт тэрэг нь Хэнаны Жэнжөү-Германы Хамбургт хүрч, нийт урт нь 10.3 мянган км үргэлжлэх бөгөөд 10-12 өдөр аялж, Монгол Улс, ОХУ, Герман зэрэг улс орон болон торгоны замын эдийн засгийн дагуух улс орныг дамжиж байна. Хил гарах галт тэрэг нь цахилгаан хэрэгсэл, машин технологийн төхөөрөмж, машины эд анги, өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнийг голлон тээвэрлэж байгаа бол хилээр орж ирэх галт тэрэг нь барилга байгууламжийн материал, авто машины багаж хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн болон чанар сайтай шилдэг бараа бүтээгдэхүүнийг голлож тээвэрлэж байгаа ажээ.

Найруулагч: ulaanaa
Эх сурвалж : 1
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл