Ойрын хугацаанд Өвөр Монголын Хөххот, Хөлөнбуйр, Баяннуур, Үхай, Манжуур, Эрээнхот, Улаанхад зэрэг хотууд улсын ариун цэврийн хотын яруу алдарт шагнал хүртэв. Тогтох шянь зэрэг 22 хошуу ба Даяншү хот зэрэг 43 сум сууринг үндэсний эрүүл мэндийн шяний хот, хот суурингийн шагналаар урамшуулан шагнав.
Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын өнцөг булан бүрт эх оронч эрүүл мэндийн аяныг явуулж, ариун цэврийн хотхон байгуулахыг идэвхтэй дэмжив. Нийгмийн менежментийг бэхжүүлэн, шинэчилж, хотын дэд бүтцийг сайжруулж, байгаль орчны эрүүл ахуйг сайжруулж, эрүүл ахуй, өвчнөөс урьдчилан сэргийлэх суурийг тасралтгүй бэхжүүлэв. Мөн ард иргэдийн эрүүл мэнд, соёл иргэншлийн ариун цэврийн ухамсрыг сайжруулж, цэвэр, эрүүл бөгөөд амьдрахад таатай орчин үеийн хот суурин газрууд үсрэнгүй хөгжилд хүрчээ.
Одоогийн байдлаар Бугат хот, Ордос хот, Баяннуур хотын харьяанд буй бүх хошуу шянийг бүгдийг улсын эрүүл мэндийн хот болгон байгуулжээ. Арүн хошуу зэрэг гурван жилийн хянан шалгалтыг давсан 22 улсын эрүүл мэндийн шяний зэрэглэлийн хот(тосгон, суурин) яруу алдраа хадгалж, мөн шинээр батлагдсан байна.
