solongonews
“Хан Чингис”-тээ бараалхсан Ёгор үндэсний залуу
2015-08-16 11:47
“Хан Чингис”-тээ бараадсан Ёгор үндэсний залуу

                                         Ёгор үндэсний залуу /Зүүн тал/

Үндэстний өмсгөл заслаараа гоёсон 56 үндэстний дотроос нүдэнд ойрхон харагдаад байсан нэгэн залуугийн монгол маягийн загвартай тэрлэгийг хараад би монгол хүн байх гэж бодож билээ. Чингисийн онгоны их ордод алхан ороход тэрээр малгайгаа аван хойморт залсан Чингис хааны том хөрөгт гурвантаа сөгдөн сүсэглэн мөргөлөө. Ёс заншил, хувцас засал нь цөм монгол янзын байсан болохоор би түүнийг монгол гэдэгт бүр итгэв. Гэтэл Чингисийн онгоны уламжлалт тахилга дууссаны дараа гадуур аялах үед бусдаас түүнийг монгол биш, Ёгор үндэстэн болохыг сонссоны дараа ярилцлага авахыг хүслээ. Аань Шевэнь гэдэг нэртэй тэр залуу Гансү мужийн Хэшигээс хүрэлцэн ирсэн төлөөлөгч байжээ. “Өвөр Монголд ирээд хан Чингисийн онгонд аялсандаа баяртай байна. Өвөр Монголчуудын халуун сэтгэлийг маш сайн мэдэрлээ” гэж байлаа. Тэд Чингис хааныг “Хан Чингис” гэж нэрлэдэг юм байна. Чингисийн тухай сайн мэдэх төдийгүй, монголчуудтай соёл заншлын талаар маш ойролцоо. Ярилцлагын үеэр тэр монгол хэлээр сайхан ярьж байлаа. Ёгорчууд хэлээ зүүн хэсгийн ёгор хэл, баруул хэсгийн ёгор хэл гэж хоёр төрөл хуваадаг гэнэ. Зүүн хэсэг нь алтай язгуурын монгол хэлний төрөл, баруун хэсэг нь алтай язгуурын түрк хэлний төрөл гэдэг.
Хэлээ сайхан залгамжилж яваа энэхүү Ёгор залуугийн нэр нь яагаад хятад байдаг бол гэж бодоод түүнээс асуухад ёгор нэр нь Алтангэрэл гэдэг гэж байлаа.

Зохиогч: Бүрэнбаяр
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл