Арван нэгдүгээр сарын 13-ны өдөр буюу өнөөдөр үдээс өмнө Монгол Улсаас Хятадад хандивласан 30 мянган хонины сүүлийн ээлжийн 1800 ширхэг хонийг ачсан хоёр тээврийн машин Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эрээн боом дээр холбогдох бичиг баримтыг гүйцэтгэн дууссан байна. Ингээд 23 хоногт 14 ээлжээр хуваарилан тээвэрлэсэн 30 мянган хонь бүгд Хятад улсын хилд орж иржээ.
“30 мянган хонь Хятад, Монгол хоёр орны найрсаг нөхөрлөлийн гэрч мөн. Бид боомт нэвтрэх аюулгүйн нөхцөл боломжийг бүрдүүлж, хоёр орны найрсаг харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байна” хэмээн холбогдох ажилтан мэдээлэл өглөө.
Энэ оны 02-р сард Хятад улсын цар тахлын эсрэг тэмцэлд зориулан халуун дэмжлэг үзүүлж, Монгол Улсаас 30 мянган хонь хандивласан. Эхний ээлжийн 4000 хонийг 17 тээврийн машинаар 10-р сарын 22-ны өдөр Эрээн боомтоор хил нэвтрүүлсэн байна.
