Б.Бүрэнжаргал ”Aлтан гадас” одонгooр шагнууллаа
2016-09-26 22:14
Б. Бүрэнжаргалд ”Алтан гадас” одонг гардуулав.
Монгол Улсыг олон улсад таниулах, Монгол судлалыг гадаад, дотоодод хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гадаад, дотоодын зарим эрдэмтэн, судлаачдыг Төрийн дээд цол, одон, медалиар шагнасан.
Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн нэрийн өмнөөс ӨМӨЗО-ны иргэн, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн захирал Балданжамцын Бүрэнжаргалд Монгол Улсын ШУА-ын дэд ерөнхийлөгч Т.Дорж нар "Алтан гадас" одонг үнэмлэхийн хамт хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн байна.
Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн захирал Б.Бүрэнжаргал

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх
