solongonews
Өвөр Монголын аялал жуулчлалын нийт орлого 756 сая юаньд хүрлээ
2021-01-05 11:39
Өвөр Монголын аялал жуулчлалын нийт орлого 756 сая юаньд хүрсэн байна.

    Сурвалжлагч энэ сарын 04-нд ӨМӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын тэнхимээс мэдээлсэнээр Өвөр Монгол орон энэ сарын 01-нээс 03-ны хооронд нийт 2.4331 сая дотоодын жуулчин хүлээн авсан  ба дотоодын аялал жуулчлалын нийт орлого 756 сая юаньд хүрчээ.

        Өөртөө Засах Орны Соёл, аялал жуулчлалын газрын Зах зээлийн менежментийн газрын дарга Ань-Пин:

- Энэ удаагийн бага амралт нь дараах шинж чанаруудыг голчлон илэрхийлж байна. Тухайлбал, жуулчид ихэвчлэн хамаатан садан, найз нөхөдтэйгээ уулзахаар өөрөө машин жолоодож аялал хийв; Аялал жуулчлал нь үзэмжит бүсээр зугаацах, зугаа цэнгэл, амралт, бизнесийн үйл ажиллагаа, соёл, спорт, технологийн солилцоо, сониуч хайгуул, аялал жуулчлалын судалгаанд голчлон суурилж байна гэж хэлсэн байна.

        Аялал жуулчлалын аюулгүй орчныг бүрдүүлж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажлыг сайн хийхийн тулд шинэ жилийн баярын амралтын үеэр Өвөр Монгол орон тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зорилтот хянан шалгалт хийж, төвлөрсөн дасгал сургуулилт өрнүүлэв. Мөн чухал зангилаа, гол холбоосуудыг анхааралтай ажиглаж, "Бөөгнөрлөөс урьдчилан сэргийлэх, төвлөрөн шахалдахаас урьдчилан сэргийлэх, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх" чиглэлээр ажлаа сайн гүйцэтгэв. Бүс нутгийн үзэсгэлэнт газрууд нь "Жуулчдын тоог хязгаарларлах, урьдчилан захиалах, жуулчдыг ээлжлүүлэх" зэрэг урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг чандлан дагаж мөрдөж, аялал жуулчлалын зах зээлийн аюулгүй байдал, тогтвортой байдал, дэг журмыг хангахыг баталсан байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл