solongonews
Малын мэргэжилтэн Цэнгэл
2016-11-07 17:56
Малын мэргэжилтэн Цэнгэл

Хөвөөт шар хошууны Бугатын гол сумын Элстэй багийн малчин Цэнгэл нутаг усандаа алдаршсан үхрийн үр суулган хээлтүүлэг хийдэг малчин мэргэжилтэн юм.

Нутаг бэлчээрийн даацаа зохицуулан, шилдэг үүлдрийн үхэр маллаж, байгаль орчноо хамгаалан, орлогоо нэмэгдүүлэх нь үхэр маллах малчдын хамгийн зөв сонголт билээ. Орон нутгийн нөхцөл байдалдаа нийцсэн шилдэг үүлдрийн үхрийг сонгож бойжуулахад малчдад хамгийн их хүлээн зөвшөөрөгддөг малын үүлдрийг сайжруулах арга зам аж. Энэ байдал нь малын үр суулгах мэргэжлээр сурсан Цэнгэлийн мал аж ахуйн хөгжилд үйлчлэх зоригийг нь чангалж, энэ жилийн эхнээс одоог болтол 600 гаруй үхэрт үр суулгасан байна.

- Би 2000 онд хошууныхаа малын үр суулгах, хээлтүүлгийн сургалтад хамрагдсан. Одоог болтол арав гаруй жил үр суулгах болон хээлтүүлгийн ажлыг хийсээр ирсэн. Өнгөрсөн жил 700 гаруй хээлтүүлгийг хийж, хээлтсэн норм нь 98 хувьд хүрсэн. Энэ жилийн эцсийн байдлаар нийт 800 гаруй үнээнд хээлтүүлэг хийнэ гэж Цэнгэл бидэнд танилцуулж байв.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл