ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин чинээлэг байх эсэх нь хөдөө тосгоноос хамаарна. Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах гол ажил нь хөдөө тосгоныг хөгжүүлэх юм. Энэ нь мөн хамгийн бэрхшээлтэй ажил юм. Ялангуяа үндэстний газар нутгийн хөдөө тосгоныг хөгжүүлэхэд байна гэж зааварласан. ӨМӨЗО нь 2014 оноос эхлэн мал аж ахуй тариалангийн оронд “Арвыг хамруулах” төслийг хэрэгжүүлж, хоёр жил гаруй хугацаанд мал аж ахуй тариалангийн оронд том өөрчлөлт гаргав.

Нэг. “Арвыг хамруулах” төслийн үр дүн илэрхий байна
“Арвыг хамруулах” төсөл нь ӨЗО-ны бүх засаг захиргааны баг суурин хийгээд нэлээд хэмжээний хот айлын нурах аюултай орон сууцыг шинэчлэн байгуулах, ундны усны аюулгүй байдал, гудамж талбайн зам тавих, баг суурин бүрд цахилгаан нэвтрүүлэх, цахилгаан сүлжээг өөрчлөх, радио телевиз, мэдээлэл холбоо нэвтрүүлэх, сургуулийн байр байшингийн бүтээн байгуулалт, стандартад нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээний төвийн бүтээн байгуулалт, соёлын төвийн бүтээн байгуулалт, иргэдэд үйлчилгээ үзүүлэх өөртөө үйлчлэх салбар дэлгүүр, байнга оршин суугаа хүн амын насжилт, эм эмнэлэг, халамж зэрэг арван талын нийгмийн үйлчилгээг хэлж байна.
“Арвыг хамруулах” төсөл нь өргөн олон малчин тариачдын “гэр орон”-г цэвэр цэмцгэр, цэгцтэй, сайхан болгон өөрчилжээ. Төслийг хэрэгжүүлэхээс өмнө маш олон баг суурингийн иргэд нурах аюултай шавар байшинд амьдарч, тоос шороо бужгинасан шороон замаар замнаж, гараар дамнах буюу машинаар тээвэрлэсэн худгийн ус ууж байлаа. Төслийг хэрэгжүүлсний дараа малчин тариачид тоосгоор барьсан байшинд шилжин орж, засмал замаар замнан, хананаас ус уух боллоо.
Амьдралын нөхцөл хялбар дөт болж, олон нийтийн үйлчилгээнд илэрхий өөрчлөлт гарлаа. “Арвыг хамруулах” төсөл нь мал аж ахуй тариалангийн орны олон нийтийн үйлчилгээний түвшинг дээшлүүлж, баг тосгонд эрүүл мэндийн үйлчилгээний төв, иргэдэд үйлчилгээ үзүүлэх өөртөө үйлчлэх салбар дэлгүүр, сургуультай болж, малчин тариачид өдөр тутмын эрүл мэндийн үйлчилгээгээ баг тосгоноосоо гарахгүй шийдэж, бараа бүтээгдэхүүн авахдаа өөртөө үйлчлэх салбар дэлгүүртэй болж, хүүхдээ сургуульд сургаж, боловсрол хүртээх, насан өндөр болоход халамжийн баталгаатай болсон жаргалтай амьдралыг эдлэх болсон байна.
Малчин тариачдын оюун санаа, үзэл бодол, ойлголтод гүнзгий өөрчлөлт гарлаа. “Арвыг хамруулах” төсөл нь малчин тариачдад соёлын төв, соёлын үйл ажиллагааны талбай байгуулан өгч, хөдөө орон нутгийн соёл боловсролын үйл ажиллагааг өрнүүлжээ. Өнөөдөр наранд биеэ ээсэн малчин тариачин цөөрч, интернэтээр аялан баяжих арга зам хайх боллоо.
Дарга удирдлагууд ард иргэдийн хоорондох харьцаанд илэрхий өөрчлөлт гарлаа. “Арвыг хамруулах” төсөл 200 гаруй мянган намын гишүүн удирдлагуудыг зохион байгуулж, барилгын бүтээн байгуулалтын гол ажилд оролцуулжээ. Намын гишүүн удирдлагууд өмөн нь ард иргэдийн дунд орж ажиллах тал дээр муу байсан бол өнөөдөр болоход ард иргэдтэй ойртож, ард иргэдэд илүү үйлчилдэг болсон байна. Мөн малчин тариачид ч дарга удирдлага тааралдахаас эмээдэг байсан бол одоо дарга удирдлагуудтай харилцан, хамтдаа арга ухаан хайж, бодлого шийдвэрээ хуваалцдаг болсон байна.
Хоёр. “Арвыг хамруулах” төслийн гол арга хэмжээ
“Арвыг хамруулах” төсөл бол ӨМӨЗО-ны байгуулагдсанаас хойш ардын амьдралтай холбогдсон хамгийн том төсөл мөн.
Өвөр Монгол төслийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх үйл явцдаа дээд доод шатныхан хамтран сэтгэл хүч нэгдэн, хамтран шийдэх ажлын загварыг бүрдүүлэв.
1. ХКН-ын бүх шатны хороо нь нам засгийн гол удирдлагууд оролцсон удирдах ажлын хэсгийг байгуулж, ажлын эрч хүчээ нэмэгдүүлэв.
2. Арван мянган дарга удирдлагуудыг зохион байгуулж баг тосгонд томилон суулгаж, төслийн хугацаанд иргэдтэй ойртон үүдэнд нь хүрч дэмжлэг туслалцаа үзүүлсэн байна.
3. ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны тэргүүлэгчид тухайн газарт хүрч шахан ажиллуулж, хянан шалгасан байна.
4. Төслийн бүтээн байгуулалтын бүх шатны удирдах багийг шалгаж үнэлэх системд оруулав.
Газар нутгийнхаа байдалд үндэслэж, бүтээн байгуулалтын загварыг чөлөөтэй зохицуулж хэрэгжүүлсэн байна. Жишээлбэл, хүн амын тоо харьцангуй төвлөрсөн засаг захиргааны баг тосгонд суурь төхөөрөмж ба олон нийтийн үйлчилгээний төвийг төвлөрөнгүй байгуулсан байна. Экологийн орчин муу газар нутгийн малчин тариачдыг тохиромжтой газар нутагт нүүлгэн шилжүүлэхийг идэвхтэй удирдан зохион байгуулсан байна. Аж үйлдвэрийгхөгжүүлэх талд нуугдмал хүчтэй мал аж ахуйн орны баг тосгоны бүтээн байгуулалт болон аж үйлдвэрийн хөгжлийг нэгдсэн байдлаар төлөвлөсөн байна. Тархай бутархай суурьшиж буй хил хязгаар дагуух мал аж ахуйн оронд өөртөө үйлчлэх дэлгүүр, эмнэлэг, нүүдлийн хэлбэрийн соёлын төвөөр хангасан байна.
“Арвыг хамруулах” үйл явцад малчин тариачдын оролцоог чухлаас чухалд үзэж, “Төлөвлөж төсөвлөхийг хамтдаа зөвлөх, барилгын аж ахуйн нэгжийг хамтдаа санал нэгтэй хайж, хөрөнгө хуримтлуулах стандартыг хамтдаа шийдэх” арга бодлогыг хэрэгжүүлэв.
Гурав. “Арвыг хамруулах” төслийн бодит үнэ цэнэ хийгээд онолын сэнхрүүлэл
“Арвыг хамруулах” төсөл нь ард иргэдийн амьдралд дутагдалтай байгаа талд дэмжлэг үзүүлж, ядуурлаас ангижруулах зангилааны арга бодлого бөгөөд хот хөдөөгийн ялгааг багасгаж, хөгжлийн үр өгөөжийг хамтдаа эдлэх боломжийг нээх түлхүүр юм.
Ард түмнийг төв болгосон хөгжлийн үзлийг баримталж, хүчээ төвлөрүүлж, их үйлсийг бүтээх социализмын дүрмийн давуу талыг бадруулав. “Арвыг хамруулах” төсөл ололт амжилтаар дүүрэн байгаа үндсэн шалтгаан бол ард түмнийг төв болгосон хөгжлийн үзлийг өнө үүрд баримталж, хөгжил нь ард түмний төлөө, хөгжил нь ард түмэнд түшиглэх, хөгжлийн ололт амжилтыг олон түмэнд хамтад нь эдлүүлэхийг баримталсанд оршино. Хамтдаа чинээлэг нийгмийг бүтээн байгуулж, социализмын мөн чанарын шаардлагыг баримталж, өөрчлөлт шинэчлэлийг тал бүрээр гүнзгийрүүлэхээр дамжиж олон түмний сэтгэлгээг дээшлүүлэв. Өөрчлөлт шинэчлэлтийг тал бүрээр гүнзгийрүүлэх үндсэн зорилт бол нийгмийн шударга, төв байдлыг ахиулж, өөрчлөлт хөгжлийн ололт амжилтыг эрх тэгш илүү олон ард түмэнд эдлүүлэн, эцэст нь хамтдаа баяжин чинээлэг болох болно. “Арвыг хамруулах” төсөл нь мал аж ахуй тариалангийн орны үндсэн олон нийтийн үйлчилгээ, иргэдийн амьдралын талын харьцангуй хоцрогдмол байдлыг өөрчилж, зохион байгуулалтын удирдлагын бүтэц, бодлогоор тэтгэх систем, хөрөнгө оруулалтын тогтоц зэрэг талаар бүх талын өөрчлөлтийг гүнзгийрүүлэхээр дамжиж, үндсэн олон нийтийн үйлчилгээ, бүхий л ядуу буурай олон түмнийг төсөлд хамруулж, малчин тариачдад ашиг тус хүртээв.
“Арвыг хамруулах” төслийн бодит байдлын эрэл хайгуул нь олон нийтийн үйлчилгээний цар хүрээнд Засгийн газраас голлон удирдах хариуцлага хүлээхийн зэрэгцээ зах зээлийн баялгийн хуваарилалт дахь давуу талыг бүрэн харуулж, адил бус байдалд чиглүүлэн “үзэгдэх” болон “үзэгдэхгүй” гэх “хоёр гар”-ыг зохицуулав.
“Арвыг хамруулах” төсөл нь мал аж ахуй тариалангийн орны “хатуу тоног”-ийн бүтээн байгуулалтыг нэгдсэн байдлаар төлөвлөн сайжруулахын зэрэгцээ малчин тариачдын үзэл бодол, ойлголтын “Зөөлөн тоног”-ийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэн ахиулж, малчин тариачдын оюун санаанд маш их өөрчлөлтийг бий болгожээ. “Арвыг хамруулах” төсөл нь чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх шийдвэрт ялалтыг тэмцэн олоход дэд бүтэц хийгээд соёл боловсролыг ямагт “хоёр талаар хэрэгжүүлж, хоёр гараа атгах хэрэгтэй” гэдгийг гэрчлэв.
“Арвыг хамруулах” төслийн хугацаанд зарим дарга удирдлага “ажил үл хийх” байдлыг шийдвэрлэж, идэвхжүүлжээ.
“Арвыг хамруулах” төсөлд хамрагдах иргэдийн тоо олон, цар хүрээ өргөн, холбогдох асуудал их. Иймээс шинжлэх ухаанч үзэл санаа, арга бодлого болон ажлын арга барил маш их шаардлагатай байна. “Арвыг хамруулах” төсөл нь чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх хүнд хэцүү асуудлыг шийдвэрлэх арга барилаа тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй гэдгийг гэрчлэв.
