
Малчин Уранчимэг малаа борлуулах арга ухаан сийлж, ойр хавийн малчдаасаа хурга худалдан авч Бээжин хотод долоон тонн хурганы мах борлуулах гэрээ хийсэн байна.
Уранчимэг Шилийнхотын Булган сумын Саруутал багийн уугуул малчин. Гэр бүлээрээ 600 гаруй хонь малладаг. Сүүлийн жилд хонины махны зах зээлийн ханш огцом буурснаар малчдын амьжиргаа доошилж эхэлсэн юм. Энэ үед малчин Уранчимэг өөр аргаар орлогоо нэмэгдүүлэхийг бодсон байна.
2014 онд тэрээр "Дэвшил" мал аж ахуйн ХХК байгуулж, мах боодоллох тасаг ба таван тонн мах хөлдөөх хүчин чадалтай хүйтэн агуулах байгуулав. 2015 онд 1000 гаруй хурга худалдан авч мах, махан бүтээгдэхүүн боловсруулаад Бээжин, Тунляо зэрэг газарт тусгайлан боодоллосон 20 тонн махаа 48-60 юаниар борлуулжээ.
2016 онд Шилийнхотын тариалан, мал аж ахуйн товчооны 250 мянган юаний санхүүгийн тэтгэлэг, мөн өөрийн 70 мянган юаний хөрөнгө оруулалтаар 360 кавдрат талбайтай 10 тасаг хүйтэн агуулах, 2 борц хатаах гэр байгуулав. Мөн Шилийнхотын “Дэвшил" мах махан бүтээгдэхүүний дэлгүүр” ажиллуулж байна.
Энэ онд тэрээр Бээжингийн хоолны газартай хамтран ажиллах гэрээ байгуулан долоон тонн хурганы махаар хангах болсон бөгөөд удахгүй Гуандүн, Шаньдүн муж, Гирин, Тайван зэрэг газрын худалдаачдад 190 тонн хурганы махаа борлуулах гэрээ хийхээр төлөвлөөд байгаа юм байна.
Малчин Уранчимэг хүйтэн агуулах байгуулан малын махаа борлуулж байна
2016-11-08 12:10
Зах зээлд малын ханш буурч, борлуулалт тааруухан байгаа нь Өвөр Монголын хөдөө орон нутгийн сүүлийн жилүүдийн тулгамдсан асуудал болж байна.
Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Шилйинголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх
