solongonews
“ӨМӨЗО-ны хонь үхрийн нядалгааны газрын үйл ажиллагаа”-г сайжруулах хэвлэлийн бага хурал боллоо
2016-05-17 16:41
“ӨМӨЗО-ны хонь үхрийн нядалгааны газрын үйл ажиллагаа”-г сайжруулах ажил 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ.

“ӨМӨЗО-ны хонь үхрийн нядалгааны газрын үйл ажиллагаа”-г сайжруулан хэрэгжүүлэх талаарх хэвлэлийн бага хурал 5 дугаар сарын 17-ны үдээс өмнө Хөххотын Үйлс зочид буудалд болов. ӨМӨЗО-ны Засгийн газрын хууль зүйн асуудал хариуцах албаны дэд дарга Жя Ли, ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуй, мал аж ахуйн газрын дэд дарга Шюй Яньхүй нар хуралд оролцжээ.

Өвөр Монгол нь Хятад улсын мал аж ахуй эрхэлж буй гол бүс нутаг бөгөөд хөдөө аж ахуй, мал аж ахуй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн боловсруулж байгаа чухал газар болно. Өнөөдрийг болтол Өвөр Монголд нийт 712 нядалгааны газар байгаа бөгөөд үүнээс 466 нядалгааны газар нь хонь үхрийн нядалгааны газар аж. Тэгвэл энэхүү хонь үхрийн нядалгааны газар нь бүх нядалгааны газрын 65 хувийг эзэлдэг байна. Уг арга хэмжээний хэрэгжилт нь хонь үхрийн нядалгааны ажлыг стандартжуулах, хонь үхэр нядлах салбарын мэргэжлийн түвшинг дээшлүүлэх болон бүтээгдэхүүний чанар чансаа, аюулгүй байдлыг бататгах зэрэг тал дээр чухал ач холбогдол үзүүлэх болно.

- “ӨМӨЗО-ны хонь үхрийн нядалгааны газрын үйл ажиллагаа”-г сайжруулан хэрэгжүүлснээр хэрэглэгчид илүү чанар сайтай хонь үхрийн мах болон мах махан бүтээгдэхүүн худалдан авах боломжтой болох юм гэж ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуй, мал аж ахуйн газрын дэд дарга Шюй Яньхүй танилцуулж байв.

“ӨМӨЗО-ны хонь үхрийн нядалгааны газрын үйл ажиллагаа”-г сайжруулан хэрэгжүүлэх энэхүү ажлыг Хятад улсын хэмжээнд Засгийн газраас тогтоосон мужийн түвшний анхны ажил болно.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл