solongonews
Малчин айлын цагаан сар
2016-02-22 10:09
Малчин айлын цагаан сар

Унах нарны улбар туяа буман цацраг болж моддын салааны завсраар эх газар, хонь мал, хүн ардын дээр тусаж, хөдөө нутгийн өвлийн үзэмжид өнгө нэмнэ. Нарнаас өмнө малаа хотлуулахаар яаран байгаа Баошанийхан энэ бүхнийг анзаарах завгүй ажилдаа шамдана. Уяан дээр эмээлтэй хээр морь нь ч машины дуунд ажиггүй зогсоно. Малын эзэн саяхан буцаж ирсэн нь илхэн. Баошань эхнэр Хүзяа болон гэртээ харьж шинэлэхээр ирсэн хоёр хүүтэйгээ тус тусын ажлаа амжуулан тун завгүй.  Үхрийн ажлаа дуустал хонь ямааны майлалдах дуунаар Баошань гэртээ орж амжилгүй явлаа. Байшинт гацаа нь хагас тариалах хагас мал аж ахуйн орон боловч малын үүлдэр сайтайгаараа ойр орчимдоо нэртэй.

- Өнгөрсөн оны орлого сайн байсан. Цэвэр орлого 130 мянган юаньд хүрчээ. Энэ онд 40 тугал тосно. Малаа сайн маллавал орлого сайтай байдаг хэмээн гэрийн эзэн ярина. Тэрээр долоо найман жилийн өмнөөс нутгийн тарианы газар бага, бэлчээр сайтай байдалд зохицуулан Хорчины улаан үхэр тэжээсэн байна. Жил бүр 170-180 мянган юаний орлоготой. Энэхүү орлогоороо хоёр хүүгээ их сургууль төгсгөж, том нь Шилийнхотын монгол эмнэлэгт ажиллаж, бага нь Шилийнхотын Мал аж ахуйн дээд сургууль төгсөж, Шилийнхотод тахианы аж ахуй эрхлэхээр төлөвлөөд байгаа аж.

- Энэ жилийн цагаан сар хүсэл мөрөөдөл ихтэй, бас баяр баясалтай байна. Өнгөрсөн жил 20 мянган юаниар том хүдээ Шилийнхотод байр худалдан авч өгсөн. Бага хүүгийнхээ бизнесийг дэмжиж, мөнгө төгрөгөөр тусална хэмээн Баошань итгэл дүүрэн ярина.

Хоёрдугаар сарын 5-ны өдөр Хорчин зүүн гарын хойд хошууны Уул сумын Байшинт гацааны нэгэн малчин айл ийнхүү итгэл хүсэл дүүрэн цагаан сараа угтаж байгаа аж.

 

 

Зохиогч: САРАНТУЯА
Найруулагч: Bandi
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл