
Тийнхүү мал сүрэгтээ шинжлэх ухаанч тохируулалт хийх , малын ашиг шимийн бүтээгдэхүүнээ өөрсдөө боловсруулахаар турших , хөгжсөн улс орны мал аж ахуйн давшингуй мэргэжлээс суралцах зэргийг манай малчид маш чухалчлан үзэх болов .Сөнид баруун хошууны Эрээннуур сумын түмэн гацааны малчин Төгөс 6 сарын 7-ны өдөр мал аж ахуйн хөгжсөн улс болох Австрали , Шинэ Зиландад хүрч , хоёр улсын хамгийн сүүлийн үеийн малжих арга хэлбэр , малын ашиг шимийн борлуулалт зэргийг ойлгохоор15 хоног тойрон суралцжээ.
Уулаасаа ус нутгийнхаа насаараа уламжлалт мал аж ахуй эзэгнэж ирсэн бидэнд од зах зээлийн мал ахуй эзэгнэх шинэ шалгалт тулгарч байгаа болохоор сурч судлах зайлшгүй шаардлага тулгамдлаа . Маний малчид уламжлалт мал аж ахуй эрхлэх байдлаасаа салах хэрэгтэй. Миний их далайн тивд очсоны зорилго гэвэл мал аж ахуйгаа хөгжүүлэхэд ямар нэгэн тустай юм олж сурчихдаг болов уу гэж бодсон. Малжих арга барилаа өөрчилнө гэвэл мэргэжил байх хэрэгтэй , мэргэжилтэй байя гэвэл суралцах хэрэгтэй гэж байлаа .
Төгсийн хариас шүүсэн ололт:Тэндэх мал аж ахуйг уламжлалт мал аж ахуй гэж ойлгож болно .Гэвч мантай ялгаатай нь өвс тарьж мал малжиж байна .Жишээлбэл , дөрөв хэсэглэсэн нутагтаа өвс тарьж , хэсэг болгонд 21 өдөр ээлжлүүлэн бэлчээрлүүлж малждаг байв. Учир нь тэндэх ургацын нөхцөл туйлын сайн , жилд 300 өдөр ургадаг гэнэ. Малын ашиг шимийн бүтээгдэхүүнээ боловсруулан борлуулахад ямар нэгэн татвар төлбөр авдаггүй учир, нэг үхэр худалдахад 20-30 мянган юаний өртөг олдог. Бас малын хижиг гэмийн сэргийлэлтийг сайн хийдэг, малчин айлд гаднын хүмүүсийг дураар нь очуулахыг хориглодог гэж байлаа .
Манайх таван хошуу мал малждаг .Газар нутаг бага болсноос он удаандаа хонь ямаа малжих тохиромжгүй байдал илэрч байна .Тэгэхээр хожимдоо үхэр голлож малжин малын тоог цөөрүүлэн чанаржуулах төлөвлөгөө гаргана .Өөрийн бүтээгдэхүүнээ өөрсдөө зах зээлд гаргах ажлыг хийх хэрэгтэй болжээ гэж учиртай ярилаа .
Хөгжсөн мал аж ахуйг эзэгнэхэд шинийг сурч судлах чухал. Энэ нь мөн малчин хүн бүхний өмнө тавигдаж байгаа асуудал болохоор бид юу нэгийг ухамсарлан сэтгэх учиртай .
