
XIII удаагийн Өвөр Монголын тал нутгийн наадмын “Үндэсний кино долоо хоног”-ийн нээлт 26-ны өдөр Хөххотын Улаан театрт боллоо. Нээлтийн үеэр Өвөр Монголын Кино үйлдвэрийн шинэ уран бүтээл болох “Ээжийн нисэх онгоцны буудал” киног анх удаагаа үзэгчдийн хүртээл болгосон байна.

Энэ удаагийн кино долоо хоног нь 6 дугаар сарын 26–30 өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд сүүлийн жилүүдэд хийсэн 20 үндэсний онцлогтой кино болон Хятадын шинээр хийгдсэн киног дэлгэцнээ тавих аж. Тус кино долоо хоног нь илүү өргөн хүрээг хамрч, хотуудын кино театр, дүүрэг, талбай, хөдөө орон нутгийн дэлгэцнээ тавигдах юм байна.
Мөн үеэр кино уран бүтээлийн хөгжил дэвшлийг харуулсан үзэсгэлэн гаргаж буйгаараа өмнөх жилүүдээсээ онцлог болж байгаа юм.


