Сөнид зүүн хошуу өв зузаан өвөрмөц онцлогтой соёл иргэншилтэй говь нутаг. Этгээд сайхан үзэсгэлэнт байгаль, улсын дотоод гадаадад алдаршсан Сөнид хонь, орон нутгийн онцлогтой гилгүүн соёл, шагайн соёл, дээсэн соёл, махан чулуу зэрэг олон арвин соёл, аялал жуулчлалын баялагтай тул хол ойрын жуулчдыг эрхгүй татаж, Шилийнголын тал нутгийн өвөрмөц онцлогийг харуулсан “амьд музей”-ээр танигдсан юм. Долоодугаар сарын дундуур сурвалжлагч Сөнид зүүн хошууны Сүмтэй будрын чулуу байгалийн үзэсгэлэнт газраар очиж, гоёмсог байгаль, гайхамшигт хад чулууг сонирхож билээ.

Сүмтэй будрын чулуу байгалийн үзэсгэлэнт газар бол тус хошууны Хонгор сумын Шинэ-Амьдрал багт байрлаж, Монгол Улстай хиллэн, 40 км талбайг хамардаг. Яст мэлхий, бүргэд, шувуу зэрэг элдэв янз бүрийн хэлбэртэй хад чулуугаараа онцлогтой бөгөөд хол ойрын жуулчдыг татсаар иржээ. Мөн тус хошуу нь “Өвөр Монголын Сөнид зүүн хошууны газар шинжилгээний цэцэрлэг”-ийг бүтээн байгуулахаар бүртгүүлж, 2015 оны 11 дүгээр сард бүтээн байгуулах эрхийг авсан ба 4 сая юанийн хөрөнгө оруулан сүмтэй будрын чулууны байгалийн үзэсгэлэнт газрын аялал жуулчлалын тосгоныг байгуулжээ.

Сүүлийн жилүүдэд Сөнид зүүн хошуу байгаль, соёл түүх ба соёл иргэншлийн өнгө төрхдөө суурилан, соёл аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргах, хотын аялал жуулчлалын чадавхыг дээшлүүлэх, орон нутгийн аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлэх зэрэг идэвхтэй ажиллаж байна. Мэргэжилтэн урьж соёл аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар судлан ярилцаж, хошууны соёл аялал жуулчлалыг “нэг шугам, нэг төв, гурван дүүрэг, зургаан байгалийн үзэсгэлэнт газар”-ыг хөгжүүлэх төсөв гаргаж, соёл аялал жуулчлалын нарийн төсөв төлөвлөгөөтэй хөгжүүлж байна. Төсвийн нэг шугам гэдэг нь Сөнид зүүн хошууны хэмжээнд өмнө умрыг холбосон аялал жуулчлалын шугамыг нээж, аялал жуулчлалыг чиг шугамаар холбон харьцангуй төвлөрсөн, адил бус онцлогтой аялал жуулчлалын бүтцийг байгуулав. Нэг төв гэдэг нь Мандалт суурингийн тал нутгийн өвөрмөц онцлогтой аялал жуулчлалын суурин болгон байгуулжээ. Гурван дүүрэг гэдэг нь умард, дунд, өмнө дүүрэг болно. Умард дүүрэгт: Хил дагуу бүс нутагт хадны зураг сонирхох, чулуун ойн тогтцыг сонирхохоор гол болгосон бол дүнд дүүрэгт үндэстний соёлын үзэсгэлэн ба биечлэн оролцуулахаар гол болгож, өмнө дүүрэгт элсэн доторх ногоон бүрдийн амралтын жуулчлалаар гол болгов. Зургаан үзэсгэлэнт газар гэдэг нь Сүмтэй будрын чулууны үзэсгэлэнт газар, улаан шант мал аж ахуйн талбай, Тамч их өргөө, энгэр голын нуга газар, рашаан булаг чулуун ой, баян бүрд жуулчлалын газар зэрэг 6 үзэсгэлэнт газрыг хэлж байна.

Говь нутгийн өвөрмөц онцлогтой соёл иргэншилтэй Сөнид зүүн хошуу соёл аялал жуулчлалыг хөгжүүлэхийг эдийн засаг нийгмийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд оруулж, санхүүгийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна. 13 сая юаний хөрөнгө оруулж Сөнид музей, цагаан гэгээний дурсгалын ордон, гилгүүн баатрын соёлын овоо, наадмын хурлын талбай, хөл бөмбөгийн талбайнуудыг байгуулан, соёл аялал жуулчлалыг хослуулан гүнзгийрүүлжээ. Хүлээн авах чадвараа тасралтгүй дээшлүүлснээр бүх хошуунд одоо 180 гаруй хоолны газар ба гэр бүлийн буудал, 5 дээд зэрэглэлийн буудал, 6 мах боловсруулах аж ахуйн нэгж, 8 үндэстний хувцасны оёдлын газар, 8 үндэстний гар урлалын бүтээгдэхүүн борлуулах аж ахуйн нэгж, 5 сүү цагаа идээний үйлдвэртэй бөгөөд эхний хагас жилд 12 мянган хүн хүлээн авах багтаамжтай.
“Гилгүүн соёлын найр”, “Өндөр настны насны ой тэмдэглэх наадам”, “Сөнид тэмээн соёлын найр”, “Гилгүүн уянга” яруу найргийн наадам зэрэг орон нутгийн онцлогтой соёлын нэрт тэмдгийг бүтээв. Сөнид зүүн хошуу нь “Хятад улсын монгол үндэстний дээсэн соёлын нутаг”, “Хятад улсын монгол үндэстний шагайн соёлын нутаг”, “Өвөр Монголын мах махан бүтээгдэхүүний соёлын нутаг”, “Хятад улсын махан чулуун нутаг” хэмээх сайхан алдартай билээ.
