solongonews
Сэтгэл нэгтэй сайн дурынхан
2015-08-17 08:28
Сэтгэл нэгтэй сайн дурынхан

8 сарын 1-ны өдөр 108 сайн дурынхан Хөххотоос Ордос хотод очсон байна. Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн Лиү Лү бол тэдний нэг нь юм. Лиү Лү Улаанцав нутагтай,  тэрээр зуны амралтаараа Ордос хотод үндэстний уламжлалт спортын наадам болох гэж байгааг мэдэж амжиж сайн дурынхны багт  бүртгүүлсэн байна. Наадмаас өмнө 10 гаруй өдөр тэднийг сургалтад хамруулсан байна.

- Зарим  сургалт нь их хэцүү байсан ч тэд шантраагүй юм. Шагнал гардуулах ёслолд оролцох сайн дурынхны сургалт үнэхээр хэцүү байсан, зарим үед хялбархан үйл хөдлөлийг ч дахин дахин давтуулж байсан гэж Лиү Лү ярьж байлаа.
Шагнал гардуулах ёслолд оролцох сайн дурынхан өдөр бүр шагнал гардуулах үүрэг гүйцэтгэхээс гадна, өглөө оройдоо бусад сайн дурынхны хамт уралдааны талбайг цэвэрлэж  өгдөг.  Тус наадамд нийт 14372 сайн дурынхан ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл