Шулуунхөх хошуу бол соёл аялал жуулчлалын нөөц элбэг, экологийн аялал жуулчлалын систем бүрэн бүтэн, “Хятадын хамгийн үзэсгэлэнт хошуу”, “ӨМӨЗО-ны ногоон хот суурин” зэрэг алдартай хошуу болно. Үзэсгэлэнт сайхан хулан шарга дааганы элсэнд нь өвөрмөц онцлог бүхий ховор сайхан ургамалтай, ган хуурайд тэсвэртэй, салхины эсрэг бөгөөд хөрсийг хамгаалах Шулуунхөхийн хайлаас Шулуунхөхөд байдаг. Тал газар, уул довцог, нуур бүрд, элсэн цөл, ой шугуй, гол горхи зэрэг байгалийн үзэмж бүрдсэн үзэсгэлэнт сайхан үзэмжтэй, гүн гүнзгий соёл түүхтэй тус хошуу Юаний дээд нийслэлийн бууриар гол болгосон ерөнхий аялал жуулчлалын орон зайн төлөвлөлтийг бүрдүүлж байгаа билээ.
Сүүлийн жилүүдэд уг хошуу аялал жуулчлалын төслийн бүтээн байгуулалтыг бэхжүүлж, Юаний дээд нийслэлийн буурийн үзэсгэлэнт орныг өргөжүүлэн бүтээн байгуулсан бөгөөд 175 сая юанийн хөрөнгө оруулалтаар Юаний дээд нийслэлийн буурийн төслийг эхлүүлсэн байна. Үүний дагууд Шанд нуур (Бага загастай нуур)-ын экологийн аялал жуулчлалын сууринг бүтээн байгуулахын тулд 300 сая юанийн хөрөнгө оруулсан бөгөөд соёл аялал жуулчлалын суурин газрын бүтээн байгуулалтыг бүх талаар хэрэгжүүлж эхэлсэн байна. Нэг тэрбум юанийн хөрөнгө оруулан Юань гүрний соёлын гол сэдэвт кино телевизийн суурин хот, жуулчдад үйлчилгээ үзүүлэх төв, машины зогсоол, 37 километр урт үргэлжлэх үзэсгэлэнт орны зам, цэвэр ус болон бохир усыг гадагшлуулах систем зэрэг иж бүрэн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын үүргийг биелүүлсэн аж.

Үндэстний зан заншлыг харуулж чадсан, соёлын агуулгатай зугаа цэнгэлийн төслүүд болон олон нийтийн соёлын үйлчилгээг хөгжүүлж, эрийн гурван наадам, цагаан идээний соёлын наадам, тэмээн соёлын наадам, гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг үндэстний соёлын үйл ажиллагааг зохион байгуулсаар иржээ. Ингэснээр баг болон тосгоны ард олны соёлын амьдралын хэв маягийг баялаг болгож чадсан байна.
Шулуунхөх хошуу нь мөн аялал жуулчлалын бүс нутгийн хамтын үйл ажиллагааг ахиулж, бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр анхаарлаа хандуулсан байна. Ойролцоох аймаг хот болон Бээжин, Тяньжин, Хэбэй зэрэг муж хотуудтай хамтын ажиллагаа зохион байгуулж, Бээжин (Юань дайд) — Шулуунхөх хошуу (Юаний дээд нийслэл) — Хятадын адуун соёлын төв нутаг болох Шилийнхот хүрэх аялал жуулчлалын шугамын төслийг бүтээн байгуулахыг анхааралдаа авсан байна. Шулуунхөх хошуу энэхүү соёлын нөөцийн давуу талдаа түшиглэж, Монгол Юань гүрний соёл, нүүдэл соёл, Цахар иргэншлийн соёлын гүн гүнзгий утга учрыг харуулж, соёл аялал жуулчлалын хөгжлийг бүх талаар ахиулах ажлыг хийж байна.
