“Хорчин монгол эмийн рашаан засал”-ыг уламжлан залгамжлах төв байгуулагдав
2016-09-29 10:43
Төрийн зэрэглэлийн биет бус соёлын өвийн нэг төрөл “Хорчин монгол эмийн рашаан засал”-ыг уламжлан залгамжлах төв байгуулагдлаа.
Ерөнхий хөрөнгө оруулалт нь 15 сая юань, барилга байгууламж нь нийт 6800 кв.м талбайг хамарсан Төрийн зэрэглэлийн биет бус соёлын өвийн нэг төрөл “Хорчин монгол эмийн рашаан засал”-ыг уламжлан залгамжлах төвийн цогцолборын нээлтийн ёслол Хянган аймгийн Хорчин Баруун гарын дунд хошуунд боллоо.

Нээлтийн ёслолд төрийн зэрэглэлийн биет бус соёлын өвийн төлөөлөл болохуйц нэг төрөл “Хорчин монгол эмийн рашаан засал”-ын гэрчилгээ болон уламжлан залгамжлагчийн үнэмлэхийг Ван Бөх эмчид гардуулан өгсөн байна.
Найруулагч: Urihan
Эх сурвалж : Solongo
Дэлгэрэнгүй үзэх
