Уралдаан тэмцээнд гялалзаж байгаа охид
2016-07-12 18:40
6 сарын 22-ны өдөр Шилийнхотын Монгол бага сургуулийнхан 2016 оны ӨМӨЗО-ны “Тэргүүлэгч”-ийн нэрэмжит цомын сургуулийн хүрээний хөл бөмбөгийн холбоот уралдааны эмэгтэй багийн уралдаанд оролцоод ирсэн хүүхдүүдийг угтаж авсан байна.

2016 оны ӨМӨЗО-ны “Тэргүүлэгч”-ийн нэрэмжит цомын сургуулийн хүрээний хөл бөмбөгийн тэмцээн 6 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Улаанцав хотод болж, Хөххот, Бугат, Улаанцав, Шилийнгол зэрэг дөрвөн аймаг хотоос ирсэн найман аймгийн 120 гаруй тамирчин оролцов. Шилийнгол аймгаа төлөөлөн оролцсон тамирчид тэргүүн дэд шагналыг авсан байна.
Шилийнхотын Монгол бага сургууль нь сургуулийн хүрээний хөл бөмбөгийг хөгжүүлэх зорилгоор 2014 онд “Хандгай” хөл бөмбөгийн баг байгуулж, хөл бөмбөгд дур сонирхолтой 15 сурагчийг сонгон дасгалжуулснаар мэргэжил дээшилж уралдаан тэмцээнд амжилт гаргаж явна.
Зохиогч: Хад
Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх
