solongonews
Мах, махан бүтээгдэхүүний Өвөр Монгол орны зэрэглэлийн өвлөн уламжлагч
2016-11-08 17:28
Өвөр Монголын нэрт яруу найрагч Ё∙Эрдэнэтогтохын тухай нутаг усныхан ам сайтай. Тэрээр “Сөнид соёлын бүтээн байгуулалтын гарамгай зүтгэлтэн”, Монгол Улсын Зохиолчдын Эвлэлийн Утга зохиолын төлөө шагналт, Өвөр Монголын “Тэнгэрийн ботго” яруу найргийн наадмын зохион байгуулах комиссын үндэстний соёлын гарамгай зүтгэлтэн”, Өвөр Монголын утга зохиолын “Солонго” шагналт , Өвөр Монголын Утга урлагийн “Сарнаа” шагналт, Шилийнгол аймгийн дууны шүлгийн шилдэг зохиогчийн шагнал зэрэг олон сайхан амжилтын эзэн.

       Ё∙Эрдэнэтогтох найрагч Сөнид зүүн хошууны Дэлгэрхан сумын Баяндэлгэр багийн уугуул. 1983 онд хошууныхаа Монгол хэл бичгийн албан газраас ажлын гараагаа эхлүүлсэн. Тэрээр “Их Тамчийн тэнгэр”, “Гилгүүн баатрын Сөнид” зэрэг яруу найргийн түүврүүд,  "Эртний баатрын шонхор”, “Зөв санаатай гол” (хятад хэл дээр орчуулагдав), “Нарийн шарга”, “Дуутай Үйлстэй ханилъя” (дууны шүлгийн түүвэр), “Шүлгийн үүл” (кирилээр), “Дөмөн” (кирилээр) зэрэг уран бүтээлээ хэвлүүлсэн байна. Мөн “Сөнид ардын аман үлгэрийн түүвэр”, “Гилгүүн уянга” уран зохиолын цуврал зэрэг хориод ном найруулан хэвлүүлсэн. Харин 2012 онд "Сөнөдчүүдийн мах, махан бүтээгдэхүүний уламжлалт заншил” номоо гаргаж, 2014 онд мах, махан бүтээгдэхүүний Өвөр Монголын зэрэглэлийн өвлөн уламжлагчаар шалгарсан юм.
Ё∙Эрдэнэтогтох:
- 70,80,90 – ээд онд төрсөн залуучууд уламжлалт ёс заншлаа их мартаж байна. Тийм учраас манай үеийнхэн хүүхэд, дүү нартаа ёс заншлаа зааж уламжлах ёстой. Монголчуудын мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээний зан заншилд нарийн ёс зүй байдаг гэж ярьж байлаа.

Зохиогч: Нарангоо
Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Шилйинголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл