Барга нутгийн Толиот бөхийн наадамд Баярбаатар тэргүүлэв
2016-02-23 17:48
Барга нутгийн Толиот бөхийн наадамд Баярбаатар тэргүүлэв.
Энэ сарын 20-нд Хөлөнбуйр хотын Шинэ Барга зүүн хошууны бөхийн өргөөнд тус хошууны 6 дахь удаагийн Толиот бөхийн барилдаан болж, 128 хүчит бөх зодоглосон байна.

Хүчит бөхийн барилдаанд Зүүн Үзэмчин хошууны уугуул аварга Баярбаатар, Баруун Үзэмчин хошууны уугуул Далай аварга, Шинэ Барга зүүн хошууны Алтаншагай, Зүүн Үзэмчин хошууны уугуул арслан Батжаргал нар шөвгийн дөрөвт шалгарч Зүүн Үзэмчин хошууны уугуул аварга Баярбаатар тэргүүлж, Баруун Үзэмчин хошууны уугуул Далай аварга Цагаанзаан үзүүрлэв.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.holvoo.net
Дэлгэрэнгүй үзэх
