solongonews
Улаанхад-Манжуур-Европ чиглэлийн галт тэрэг аялж эхэллээ
2016-05-19 11:11
1100 тонн лизин тээсэн Улаанхад-Манжуур-Европ чиглэлийн олон улсын ээлжийн галт тэрэг энэ сарын 17-нд ӨМӨЗО-ны Улаанхадын татварын хөнгөлөлттэй ложистикийн төвийн төмөр замын тээврийн баазаас ОХУ уруу хөдөллөө.

Тус галт тэрэг нэг талдаа нийт 9000 км замд 10-аас 12 өдөр аялах юм. Анхны аяллын дараа долоо хоногт нэг удаа адил бус бараа тээвэрлэн Орос, Белорусс, Польш, Герман, Голланд зэрэг газар хүрэх болно. Өвөр Монгол, Бээжин Тяньжин, Хэбэй, Жежян зэрэг нутгийн гадаад худалдааны бараа болон өргөн нэр төрлийн барааг гадаад уруу тээвэрлэж, Орос болон Европын холбооны олон орны авто машины сэлбэг хэрэгсэл, модон материал, хүнсний бүтээгдэхүүн зэрэг барааг Улаанхадын татварын хөнгөлөлттэй ложистикийн төвөөс Хятадын олон газарт хүргэх юм.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл