-Эгч ээ, би унадаг дугуй унах, дугуйт тэшүүрээр тоглох дуртай. Миний хувьд маш сайхан байдаг гэж бяцхан хүү Жү Байшинь ярив. Жү Байшинь энэ жил 6 настай, Мориндаваа Дагуур өртөө засах хошууны Бао Шань суурингийн Фү Шин тосгонд төржээ.
Жү Байшинь хүү Фү Шин тосгонд амьдарч үзээгүй аж. Түүний ээж, аав нь орлогоо нэмэгдүүлэх зорилгоор өөр хотод ажилладаг аж. Өнгөрсөн жил Жү Байшинь хүү ээж, аавтайгаа нутаг буцсан байна. Тосгоны гудамжаараа унадаг дугуй унан, дугуйт тэшүүр тоглох нөхцөл боломжтой болсон нь Жү Байшинь хүүгийн зүүдэнд ороогүй явдал болжээ.
Мөн өнгөрсөн жил “Арвыг хамруулах” төслийн нурах аюултай байшинг засан сэлбэх төслөөр Жү Байшинь хүүгийнх 96 хавтгай дөрвөлжин метр шинэ байшин барьсан байна.
Жү Байшинь : - Энэ шинэ байшин миний том хотод сууж байсан байрнаас ялгагдах зүйл алга. Би энэ тосгондоо хайртай болсон гэв.
Фү Шин тосгоны 89 өрх нурах аюултай байшинг засан сэлбэх төслийн ач тусаар шинэ байртай болсон байна. Үүнээс гадна хэдэн арваад жилийн турш уг тосгонд хүүхдийн цэцэрлэг байхгүйгээс хүүхдээ тосгоноосоо тун хол зайтай цэцэрлэгт суулгадаг байжээ. Энэ жил “Арвыг хамруулах” төслөөр 105 хавтгай дөрвөлжин метр цэцэрлэг барьж Фү Шин тосгоны энэхүү асуудлыг шийдсэн аж.
2014 онд 80 мянган юаний хөрөнгө оруулж тосгоны эрүүл мэндийн төв байгуулснаар тосгоны ард түмний эрүүл мэндийн асуудлыг шийдсэн байна. Мөн “Арвыг хамруулах” төслөөр байгуулсан шинэ супермаркет нь хүргэлтийн үйлчилгээг хангадаг билээ. Одоогоор Фү Шин тосгонд хэрэгжүүлэгдсэн “Арвыг хамруулах” төслийн ажил дуусах шатандаа ороод байна.

Фү Шин тосгон

Миний унадаг дугуй гоё байна уу?

Чийрэгжүүлэх тоног төхөөрөмж миний шинэ найз болсон шүү.

Миний найзууд

Шинэ байшингийнхаа өмнө

Би дугуйт тэшүүр тоглоход бэлэн боллоо.

Wifi хэр хурдан байгаа бол?

Өөрийн зургаа дарна.
