solongonews
Өвөр Монгол мал аж ахуй ба өвсний аж үйлдвэрийг харилцан ахиулсан чанартай хөгжлийн замаар замнана
2020-12-01 15:54
Өвөр Монгол мал аж ахуй ба өвсний аж үйлдвэрийг харилцан ахиулсан чанартай хөгжлийн замаар замнана.

Намын 19-р хугацааны Төв хорооны тавдугаар бүгд хурлаар “Хөдөө аж ахуйн яс чанар үр ашиг болон өрсөлдөх хүчийг дээшлүүлэх хэрэгтэй”, “Бохирдолгүйгээр удирдамж болгох, стандартаар хөтлөн дагуулах ба яс чанар аюулгүйн хяналт удирдлагыг чангаруулж, хөдөө аж ахуйн орчин үеийн жишээ үзүүлэх орныг бүтээн байгуулна” гэж дурджээ.

Намын 19-р хугацааны төв хорооны тавдугаар бүгд хурлын зориг санааг суралцан хэрэгжүүлэх явцад ӨЗО-ы Тариалан мал аж ахуй ба хөдөө тосгон мал аж ахуйн орны танхимынхан:

- Өвөр Монголын ой шугуй, нутаг бэлчээрийн талбай болон хүн дунджад ногдох тарианы газрын талбай нь Хятад улсад тэргүүлж, чанартай өвсний аж үйлдвэрлэл болон бохирдолгүй мал аж ахуйн жишээ үзүүлэх сууринг бүтээн байгуулах бат суурьтай бөгөөд өвөрмөц давуу талтай юм” хэмээн ярилцна. “Арван дөрөвдүгээр таван жил”-д Өвөр Монгол нь улсын зэрэглэлийн орчин үеийн өвсний аж үйлдвэрлэл ба мал аж ахуйн жишээ үзүүлэх орныг идэвхтэй цогцлоон, улсын тэргүүний байр сууриа үргэлжлүүлэн батлахын төлөө дөрвөн талаар ажиллахаар байна.

Тэжээл өвсний аж үйлдвэрлэлийг сайжруулна. Газар шорооны давуу талыг харуулж, “хадуур” хэлбэрт хүйтэн сэрүүн ган хуурай бүс нутаг болон мал аж ахуй тариалан солбицсон орны эрдэнэ шиш тарих талбайг үргэлжлэн багасгана. “Хужирлаг газрыг өөрчлөн өвс (бордоо)-г нэмэгдүүлж мал аж ахуйг хөгжүүлэх” жишээ үзүүлэх төсөл болон чанартай тэжээл өвсний төслийг хэрэгжүүлнэ. Тариалах бүс нутгийн тэжээн үржүүлэх төвлөрсөн хэсэг ба мал аж ахуй тариалан солбицсон хэсэгт тусгайжсан чанартай тэжээл бордоо үйлдвэрлэх сууринг иж бүрнээр бүтээн байгуулах болно.

Үхэр хонины аж үйлдвэрлэлийг хүчирхэгжүүлнэ. Дунд ба зүүн биеийн семинтар үхэр тэжээн үржүүлэх давуу талтай бүс болон баруун биеийн ангис үхэр зэрэг тусгай махны чиглэлийн үхэр тэжээн үржүүлэх бүсийн бүтээн байгуулалтыг дэмжинэ. Чанартай махны чиглэлийн үхэр үржүүлэн бойжуулах сууринг байгуулж, махны үхэр тэжээн үржүүлэх хэсэг том шянийг бүтээн байгуулна. Таван том сүүний нөөцийн сууринг дэмжиж, чанартай тэжээл бордоог дэмжнэ. Сүү сайтай саалийн үнээ маллахыг дэмжиж, сүүний үйлдвэрлэлийн тарьж тэжээхийг нэг цогцожуулан хөгжүүлнэ. Үр тарианы таримлыг бордооны таримал болгон өөрчлөхийг махны чиглэлийн хонины аж үйлдвэрлэлийг өргөтгөхтэй уялдуулж, мал аж ахуй болон тариалан солбицсон бүс нутагт махны чиглэлийн хонины хэсэг том хошуу шянийг бүтээн байгуулах болно.

Мал аж ахуйн бохирдолгүй хөгжлийг ахиулна. Мал жигүүртний ялгадсыг цуглуулж тариан газарт буцаан ашиглах, бохир усыг бордоо болгон ашиглахаар гол болгосон тарьж тэжээхийг уялдуулсан хэсэг жишээ үзүүлэх шянийг бүтээн байгуулна. Мал жигүүртний ялгадсыг тариан газарт буцаан ашиглах нийгэмчилсэн үйлчилгээний зохион байгуулалтыг хөгжүүлж, тэжээл өвсний чанарыг дээшлүүлэн, үхэр хонь тэжээхэд аюулгүй, бохирдолгүй өвс бордоо хангаж, шим сайтай үхэр хонины мах болон үнээний сүүний үйлдвэрлэлийг ахиулах болно.

Өвс бордооны чадварыг дээшлүүлнэ. Нийгэмчилсэн үйлчилгээний гол цогц болон тусгай арилжааны зах зээлийг байгуулан дэлгэрүүлж, өвс бордоо хурааж нөөцлөх үр дүн ба чанарыг дээшлүүлнэ. Одоогоор хэрэгжүүлж байгаа мал аж ахуйн орны орчин үеийн туршилтын цагийн ажилтай уялдуулж, үр тарианы таримлыг бордооны таримал болгон өөрчлөх төслийг гамшигт өртөх эрсдэл өндөр хошууд шилжүүлэх болно.

Зохиогч: Б.Нарантуяа
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл