solongonews
Монгол Улсын зуун багш сурагчдын зуслангийн арга хэмжээ өндөрлөлөө
2016-09-29 11:00
Арга хэмжээний үеэр Монгол Улсын Улаанбаатар хот, Увс аймаг, Замын-Үүд хотоос хүрэлцэн ирсэн 111 багш сурагчид Өвөр Монголын Хөххот, Ордос, Бугат хотоор аялжээ.

        “Монгол Улсын багш сурагчдын зуслангийн арга хэмжээ”-ний хаалтын ёслол 9 дүгээр сарын 26-ны үдээс хойш Бугат хотын Монгол үндэстний дунд сургуульд зохион байгуулагдаж, Монгол Улсын багш сурагчдын төлөөллийн нэг долоо хоног үргэлжилсэн зуслангийн арга хэмжээ өндөрлөлөө.

        Арга хэмжээний үеэр Монгол Улсын Улаанбаатар хот, Увс аймаг, Замын-Үүд хотоос хүрэлцэн ирсэн 111 багш сурагчид Өвөр Монголын Хөххот, Ордос, Бугат зэрэг хотоор аялан, Өвөр Монголын музей, Мэн Ню групп, Чингисийн онгон, Бугат хотын шинжлэх ухаан мэргэжлийн ордон, умардын хүнд аж үйлдвэрийн групп зэрэгтэй танилцаж, Өвөр Монголын байгаль ахуй, эдийн засаг, соёл түүх, боловсрол сургалт зэрэгтэй танилцсан байна. 

Найруулагч: Urihan
Эх сурвалж : Solongo
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл