Өвөр Монголын “Tом дата”-гийн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих сурталчлах, уулзалт тун удахгүй Бээжин хотод болно. Энэхүү арга хэмжээг тохиолдуулан 11 дүгээр сарын 1-ний өдөр Өвөр Монгол “Өвөр Монголын “Tом дата”-гийн туршилтын бүсийн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх төсөл” болон “ӨМӨЗО-ны “Tом дата”-гийн хөгжлийг дэмжих төрийн бодлого”-ыг тогтоон хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ хоёр төрийн бодлого бий болсон нөхцөл байдал болон гол агуулгын тухай ойлголт авахаар бид Өвөр Монголын Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Бао Мандаас ярилцлага авлаа.
- “Том дата”-гийн хөгжлийг дэмжих шинэ төрийн бодлого бий болсон нөхцөл байдлын тухай товч танилцуулна уу?
Өвөр Монгол “Tом дата”-гийн салбарыг хөгжүүлэх өвөрмөц давуу талтай. Төрийн зөвлөлөөс 2015 оны 8 дугаар сард ““Том дата”-гийн салбарын хөгжлийг ахиулах үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-ийг нийтлэн тараасан байна. Уг хөтөлбөрт “Tом дата”-гийн салбарын хөгжлийг үндэсний чухал стратеги төлөвлөгөөний тал дээр чухалчилж, үндэсний “Tом дата”-гийн туршилтын бүсийг бүтээн байгуулах талаар санал болгосон юм. Энэ жилийн эхээр Өвөр Монгол үндэсний “Tом дата”-гийн туршилтын бүсийн нэг гишүүн болохоор албан ёсоор санал дэвшүүлсэн. Ингэснээр Хятадын Хөгжил, шинэчлэлийн хороо, Хятадын Үйлдвэр, мэдээллийн технологийн яам, Хятадын Интернэ тмэдээллийн алба хамтран 10 дугаар сарын 8-ны өдөр Өвөр Монголыг Үндэсний “Tом дата”-гийн туршилтын бүсийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсныг зарласан.
Сүүлийн өдрүүдэд Өвөр Монголын Намын хороо, Засгийн газраас манай орны хөгжлийн тавуу тал болон нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, үүлэн тооцоолуур, “Tом дата”-гийн салбарыг Өвөр Монголын шинээр хөгжиж буй салбаруудын хөгжлийн стратегийн үндсэн хандлага болгохоор тогтоохын зэрэгцээ олон улсын “Tом дата”-гийн төвийг бүтээн байгуулахаар зорьсон байна. Энэ мэт тодорхой зорилттой болсноор Өвөр Монголын “Tом дата”-гийн салбар сайн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа. Хятад улсын ““Том дата”-гийн хөгжлийг ахиулах үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр” болон ӨМӨЗО-ны Намын хорооны стратеги төлөвлөлтийн ажлын үүргийг биелүүлэн, Өвөр Монголын “Tом дата”-гийн туршилтын бүсийг бүтээн байгуулах ажилд дэмжлэг үзүүлэх, Өвөр Монголын “том дата”-гийн дэд бүтэц, аж үйлдвэрийн программуудыг бүх талаар хөгжүүлэхэд дэмжлэг болгох, мөн Бээжин хотод тун удахгүй зохион байгуулагдах Өвөр Монголын “Tом дата”-гийн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих сурталчлах, уулзалтыг тохиолдуулан Засгийн газраас энэхүү хоёр төрийн бодлогыг тогтоосон байна.
- “Өвөр Монгол Хятадын “Tом дата” ерөнхий туршилтын бүсийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх төсөв”-ийн гол агуулгын тухай?
Хятад улс Өвөр Монгол орноор суурилсан хөдөө орон нутгийн хөгжлийн ерөнхий туршилтын бүсийг гаргаж, Өвөр Монголд хоёр төрлийн ажлын шаардлага тавьсан байна.
Нэг. Нөөцийн нэгдмэл хүчийг нэмэгдүүлэн, ногоон хөгжлийг бэхжүүлж, улсын дотоод гадаадад датагийн хадгалалт үйлчилгээг хангаж, датагийн төвийн цацрагийн үйл хэргийг харуулна.
Хоёр. Зүүн дунд бүс нутгийн аж үйлдвэр, хүний чадвар, хэрэглээний давуу талтай бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, “Tом дата”-гийн хөгжлөөр дамжин лийпфрог хөгжилд хүрнэ.
Өвөр Монголын одоогийн байдлаас харахад:
Нэг. Датагийн төвийн бүтээн байгуулалт, улсын дотоод гадаадад датагийн хадгалалт үйлчилгээ хангалтыг нэмэгдүүлнэ. Өвөр Монгол бол үндэс суурь сайн бөгөөд үйлчилгээний суурь машин угсрах ачаалал 700 мянгад хүрсэн ба Хятад улсын тэргүүн байранд жагсжээ. Дараа нь дэд бүтцийн байгууламжийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн нэмэгдүүлэхийн зэрэгцээ датагийн төвийн нээлтийн хүрээг тэлнэ. Хятад улсын яам, холбогдох муж орон, холбогдох мэргэжил, аж ахуйн нэгж, ӨМӨЗО-ны сүүлд баригдах дата төв, аймаг хотын холбогдох мэргэжил, аж ахуйн нэгж ба улсын гадаадын холбогдолтой байгууллага зэргийг идэвхжүүлэн, Өвөр Монголд үүлэн тооцоолуурын баазын дата төв ба гамшгийг нөхөн сэргээх төвийг байгуулна.
Хоёр. “Том дата”-ийн хөгжлөөр дамжин, лийпфрог хөгжилд хүрэх үндэс сул. Энэ ажил нь дөнгөж эхэлж байгаа юм. Өвөр Монголоор жишээлэхэд, уг ажлын шаардлагыг биелүүлэхэд яаралтай байгаа бөгөөд урт удаан цаг хугацаа зарцуулах болно. Дээрх байдалд чиглүүлэн “Хэрэгжүүлэх төсөв”-өөс “том дата”-ийн судалгаа шинжилгээний хэрэглээг нэмэгдүүлж, “том дата”-гийн хөгжлөөр дамжин Өвөр Монголын Засгийн газрын захиргааны чадавхыг дээшлүүлэн, “Tом дата” ба аж үйлдвэрийг нэгтгэх хөгжлийн талын ажилд олон зураг төсөл зохицуулалтыг ахиулжээ.
“Хэрэгжүүлэх төсөл”-д нийт хөгжлийн шаардлага, хөгжлийн зорилт ба хөгжлийн байршил, гол үйл ажиллагаа ба гол ажил, байгууллагын удирдлага, системийн баталгаа зэрэг дөрвөн төрөл багтана.
Зорилт байршил. “Хэрэгжүүлэх төсөв”-д 3-5 жилийн хугацаанд Өвөр Монголыг “Хятадын умард “Tом дата” төв, Торгоны замын дата гарам, дата Засгийн газрын эхний бүс, аж үйлдвэрийг нэгтгэх хөгжлийн гарын авлагын бүс, дэлхийн “Tом дата” аж үйлдвэрийн бааз” болгон бүтээн байгуулахыг дурдан гаргаж, 2020 он гэхэд “том дата” аж үйлдвэрийн өртөг 100 тэрбумыг давах болно.
Гол ажил. “Хэрэгжүүлэх төсөв” нь дэд бүтцийн барилгын ажлын тулгуур, датагийн хэрэглээний тулгуур, хэрэглээ үйлчилгээний тулгуур, аж үйлдвэрийн хөгжлийн тулгуур, мэргэжилтний нөөцийн тулгуур зэрэг таван том хөгжлийн тулгуураар гол болгож, 44 төрлийн гол ажлыг зохицуулж, мөн агуулгын дагуу бүх салбарын ажлын зохицуулалтыг тодорхойлсон байна.
Системийн барилга. Өвөр Монголын “Tом дата” хөгжлийг үр ашигтай дэмжиж, Засгийн газрын бүх салбарын холбогдолтой ажлын чадварын нэгтгэлийг дурдан гаргажээ. ӨМӨЗО-ны “Tом дата” хөгжлийн хэрэг эрхлэх газар байгуулж, “Tом дата” хөгжлийн төлөвлөлт, төлөвлөгөө, бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэлтийн зохион байгуулалтыг хариуцан, “Tом дата”-гийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, менежментийг ахиулан, датагийн нөөц нэгдмэл, нээлттэй хамтдаа хуваалцах байдлыг зохицуулан, “Tом дата”-гийн хэрэглээг нэмэгдүүлнэ.
- ӨМӨЗО-ны “Tом дата”-гийн хөгжлийг ахиулах хэрэглээний төрийн бодлогын агуулгын талаар?
Уг төрийн бодлого нь найман хэсэг, 31 зурвас агуулгатай. Үүнд,
Хоёр хэсгийг датагийн төвийн бүтээн байгуулалт болон нээлттэй байхыг ахиулах стратеги бодлогын чиг хандлага болгож, 3-8 дугаар хэсэг нь Өвөр Монголын “Tом дата”-гийн аж үйлдвэрийн хөгжил хэрэгжилтийг ахиулах, Өвөр Монголд маш үр ашигтай бөгөөд хурдтай хөгжлийг биелүүлж ахиулах стратеги бодлогын чиг хандлага болгоно. Бодитой агуулга нь дараах мэт:
1-р хэсэг нь суурь төхөөрөмж, дэд бүтцийг бүтээн байгуулах бодлого. Энэ нь тус бүр хөрөнгө мөнгө, нөөц бүхий орон сууц, үл хөдлөх хөрөнгө зэрэг талаар “Tом дата”-гийн суурь төхөөрөмж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжинэ.
2-р хэсэг нь датагийн төвийн нээлттэй стратеги бодлого, датагийн төвийн цахилгаан хэрэглэх үнэ болон үйлчилгээний түрээсийн үнийн холбосон системийг бий болгохоос эхэлж, Хятад улсын Төрийн яам, холбогдох муж орон, холбогдох салбар болон аж ахуйн нэгж зэргүүдийг урамшуулан дэмжиж, тэднийг ӨМӨЗО-ны үүлэн тооцоолуурын сууринд датагийн төв болон эрсдэлээс зайлсхийж, давтаж хуулах төв байгуулах зэрэг талаар датагийн төвийг гадаадад нээлттэй байх асуудлыг ахиулна.
3-р хэсэг нь байгалийн баялгийг нээж ашиглах, хэрэглэх стратеги бодлого болно. Тус бүр ӨМӨЗО-ны бодлогын чанартай шинээр мандсан аж үйлдвэрийн хөгжлийн тусгай хөрөнгө мөнгөний дэмжлэг ӨМӨЗО-ны нэгтгэн байгуулсан суурь мэдээ мэдээллийн баялгийн сан хөмрөг болон нийтийн үйлчилгээний баялгийн хөмрөг байгуулахыг дэмжиж, аж ахуйн нэгж, салбарын нийгэмлэг, нийгмийн зохион байгуулалт зэрэг нийгэмд датагийн баялгийг нээлттэй байлгах зэрэг талаар бүх нийгмийн датагийн баялгийн ашиглалт болон хэрэглээг ахиулна.
4-р хэсэг нь аж ахуйн нэгжүүдийн оршиж байршихыг дэмжих бодлого. Өвөр Монголын гаднах “Tом дата”-гийн аж ахуйн нэгжүүдийг Өвөр Монголд нүүлгэн шилжүүлэх болон Өвөр Монголд “Tом дата”-гийн аж ахуйн нэгжийг шинээр үүсгэн байгуулах зэрэг хоёр талаар аж ахуйн нэгжүүдийн оршин тогтнохыг дэмжинэ.
5-р хэсэг бол аж ахуйн нэгжийн бизнес эрхлэлтийг дэмжих бодлого болно. Үүнийг тус бүр аж ахуйн нэгжийн орлогын татвар, цахилгааны хэрэглээ, үйлдвэрийн байр байшингийн түрээс зэрэг талаар аж ахуйн нэгжүүдийн бизнес эрхлэлтэд дэмжлэг үзүүлнэ.
6-р хэсэг бол техник мэргэжлийн шинжилгээ судалгаанд дэмжлэг үзүүлэх бодлого болно. Үүнийг судлан бүтээх зардал олгох, төр засаг болон ӨЗО-ны түвшний төслийн судалгааны төв зэрэг холбогдох хөрөнгө мөнгөний нөхөн олговор олгох зэрэг талаар “Tом дата”-гийн техник мэргэжлийн судалгаанд дэмжлэг үзүүлнэ.
7-р хэсэг бол аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө мөнгө нийлүүлж дэмжих бодлого болно. Аж үйлдвэрийн хөгжлийн фонд, бүртгэлтэй компанийн нөхөн олговор, зээлийн хүүг бууруулах зэрэг талаар “Tом дата”-гийн аж ахуйн нэгжийн хөрөнгө мөнгөний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлнэ.
8-р хэсэг бол боловсон хүчийг ажилд авч, хүмүүжүүлэх бодлого болно. Энэ нь тус бүр “Tом дата”-гийн сурган хүмүүжлийн сургалтын суурингийн бүтээн байгуулалт, татвараас чөлөөлөх зэрэг талаар боловсон хүчийг татах ба хүмүүжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Бодлогын байдлаас харахад бид баруун бүс нутгийг нээж хөгжүүлэх болон зүүн хойд бүс нутгийг нөхөн сэргээх бодлогыг Өвөр Монголд хүлээлгэсэн бодлогын орон зайг бүрэн ашиглаж, холбогдох санхүүгийн татвар, газар шороо зэрэг бодлого нь ӨЗО-ны хамгийн их харамж үйлчилгээний түвшинд хүрч, ялангуяа ӨМӨЗО-ны Засгийн газар 2 тэрбум юанийн хөрөнгө мөнгөөр санхүүжүүлж, нийгмээс хөрөнгө мөнгө татаж 10 тэрбум юанийн “Tом дата”-гийн аж үйлдвэрийн хөгжлийг удирдах фонд, “Tом дата”-гийн төвийн цахилгаан хэрэглэх үнэ ханш болон “Tом дата”-гийн төвийн сервер түрээслэх үнийн холбоот систем, “Tом дата”-гийн суурь төхөөрөмж, дэд бүтцийн бүтээн байгуулалтад 5 жилийн дотор аж ахуйн нэгжийн орлогын татвар ( 2020 оноос өмнө) хурааж, “Tом дата”-тай нэг цогц болсон хөдөлмөр төвлөрсөн хэлбэр бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, “Tом дата”-гийн холбогдох хүмүүсийн ӨЗО-ны хувь хүний орлогын татвараас чөлөөлөх зэрэг бодлого нь бусад муж болон ӨЗО зохих хэмжээний ололт амжилтад хүрсэн билээ.
