Өвөр Монголын Ордос хотын олон улсын гадаад цэвэр үүлдрийн адуун соёлын наадамд Ордос хотын Эзэн хороо хошууны морин уралдааны дуут сум тавьж эхэллээ. Энэ удаагийн гадаадын цэвэр үүлдрийн адууны соёлын наадамд нийт 13 унаач болон 35 цэвэр цусны хурдны морь оролцсон бол үүнээс 5 оролцогч нь Орос, Англи, Австрали зэрэг улс орноос хүрэлцэн ирсэн олон улсын унаач нар юм.


21-ний өдрийн үдээс хойш 4 талбай цэвэр цусны адууны уралдаан боллоо. Тухайлбал, 1000 метрийн хоёр талбай, 2000 метр, 1200 метрийн уралдаан болно.



Тэргүүн, дэд, гуравдугаар байрын унаач болон морьдыг тус тус шалгаруулах бөгөөд нийт 2.5 сая юань бүхий шагнал урамшуулал хүлээж байгаа юм байна.
