solongonews
Хөдөө орон нутгаас шилдэг эмч тодорлоо
2016-07-12 18:59
Өвөр Монголоос энэхүү яруу алдрыг хүртсэн хөдөө орон нутгийн цорын ганц эмч Хастунгалаг.

X удаагийн “Хятад улсын эмчийн шагнал”-ыг гардуулах их хурал Бээжин хотод болж, бүх Хятадын 80 шилдэг эмчийг хөхүүлэн сайшаав. Үүнд, Өвөр Монголын Тунляо хотын Хүрээ хошууны Элсэн суурингийн хөдөөгийн эмч Хастунгалаг энэхүү шагналыг хүртэж, Өвөр Монголоос энэхүү яруу алдрыг хүртсэн хөдөө орон нутгийн цорын ганц эмч болсон байна.

    Хастунгалаг эмч өдөр  бүр малчдын гэрээр  явж, салхи бороог хайхралгүй өвөл зуныг ялгалгүйгээр, хөдөө орон нутгийнхаа малчин тариачдад 20 гаруй жил үйлчилж эмчилсэн байна. Хастунгалаг эмчийг хэзээ ч дуудсан хүрч ирэн үйлчилдэг болохоор хүмүүс түүнийг хөдөө орон нутгийн хамгийн сайн эмч хэмээн дууддаг.

   Хятад улсын эмчийн шагнал нь Хятадын Эрүүл Мэндийн Яамнаас зөвшөөрч байгуулсан Хятад улсын эмчийн ажил төрлийг дүгнэж байгаа хамгийн дээд шагнал бөгөөд гарамгай хувь нэмэр оруулсан шилдэг төлөөллүүдийг хөхүүлэн шагнаж, орчин үеийн эмч нарын ажил үйлсээ дээдлэх, бусдад дэмжлэг туслалцаа үзүүлэхээр жаргалаа болгох зэрэг сайн сайхан хэв зуршлыг магтан сайшаахад гол зорилго оршиж байдаг.

Энэхүү шагналын эздийг сонгон шалгаруулж, хөхүүлэн сайшаах ажлыг Хятад Улсын Эмчийн нийгэмлэгээс зохион байгуулж, хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг аж. Одоог хүртэл 10 удаа зохион байгуулагдаж, 785 шилдэг эмчийн төлөөллүүдийг хөхүүлэн сайшаажээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл