

Энэ үзэсгэлэнг ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих холбоо, ӨМӨЗО-ны Худалдааны Танхим, ӨМӨЗО-ны Хоол Рестораны Холбоо, Хянган аймгийн захиргаа, Монгол Улсын Дорнод аймаг, Монгол Улсын Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газар, Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулж, Хянган аймгийн Худалдааны Товчоо гүйцэтгэж байгаа юм. Хянган аймгийн "Органик ногоон бүтээгдэхүүн, Аялал жуулчлал" үзэсгэлэн өнгөрсөн онд анх удаа Улаанбаатарт амжилттай болж, хотын оршин суугчдын талархалыг хүлээсэн юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Ян Чиндүн, Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба нар оролцсон бөгөөд Хянган аймгийн дарга Дү Шүэжүнь, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хамтын ажиллагааны холбогдох гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Сүүлийн жилүүдэд Хянган аймаг, Дорнод аймгийн эдийн засаг худалдаа, соёл боловсрол зэрэг талын солилцоо хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа юм.


