solongonews
Шинэ Барга баруун хошууны сар шинийн барилдаанд Цагаанзаан тэргүүлэв
2016-02-23 17:52
Шинэ Барга баруун хошууны сар шинийн барилдаанд Цагаанзаан тэргүүлэв.

Энэ сарын 22-ний өдөр Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны сар шинийн барилдаанд Өвөр Монголын Хөлөнбуйр хот, Шилийнгол аймаг, Улаанхад хотын нийт 128 бөх зодогложээ.

Уран мэхийг уралдуулсан бөхчүүдээс Баруун Үзэмчин хошууны уугуул Далай аварга Цагаанзаан, Зүүн Үзэмчин хошууны уугуул арслан Батжаргал, Шинэ Барга зүүн хошууны Нээгч, Эвенк хошууны Идэр нар шөвгийн дөрөвт тунаж, Баруун Үзэмчин хошууны уугуул далай аварга Цагаанзаан тэргүүлж, Зүүн Үзэмчин хошууны уугуул Арслан Батжаргал үзүүрлэсэн байна.

Зургийг хэрлэн

 

Зохиогч: Урьхан, Сурнаа
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл