solongonews
“Өвөр Монголын 10 соёлын тэмдэг” тодорлоо
2015-07-02 10:11
Өвөр Монголын тал нутаг, морин хуур, наадам, монгол гэр, Чингис хаан, тал нутгийн баатар эгч дүүс зэрэг сонгогдов.

“Өвөр Монголын 10 соёлын тэмдэг”-ийг тодруулсан хэвлэл мэдээллийн нийтлэх хурал 7 дугаар сарын 1-ний өдөр Хөххотд болов. Хурал дээр Өвөр Монголын тал нутаг, морин хуур, наадам, монгол гэр,Чингис хаан, тал нутгийн баатар эгч дүүс / охин дүү/, монгол үсэг, овоо, монгол морь, Улаанхадын хас луу зэрэг 10 соёлын тэмдгийг “Өвөр Монголын 10 соёлын тэмдэг” -ээр тодорхойлжээ.

Энэхүү ажиллагааг Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Академиас санаачлан хийсэн, өвөрмөц онцлогтой, олонд танигдсан, нөлөө ихтэй зэрэг стандартаар баримжаалан Өвөр Монголын хэмжээнд соёлын тэмдэгтийг цуглуулсан байна. Эцэст нь 10 соёлын тэмдэгт нь цугларсан 210 соёлын тэмдэгтээс шалгаран, Өвөр Монголын соёлын тусгал, онцлог болон үнэ өртгийг төлөөлж чадсан байна гэж үнэлэгдсэн байна.

Зохиогч: Б.Ариухан
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл