Зүүн Үзэмчин уламжлалт аялал жуулчлал, тал нутгийн экологийн аялал жуулчлал, хил дамнасан аялал жуулчлал зэрэг соёл аялал жуулчлалын нөөцтэй. Өнө удаан, өнөр өтгөн нүүдлийн амьдралын түүх соёлын орон болсон Зүүн Үзэмчин хошууны соёл аялал жуулчлал ихээхэн хөгжлөө олж байна.
Сүүлийн жилүүдэд уг хошуу “Дөрвөн цагийн Үзэмчин” гэх бүс нутгийн өвөрмөц аялал жуулчлалын бэрндийг бий болгож, “Хятадын Монгол үндэстний хувцас гоёлын соёлын өлгий болон уламжлан хамгаалах суурин газар”, “Хятадын Монгол үндэстний уртын дууны нутаг”, “Өвөр Монголын нүүдлийн соёлын жишээ үзүүлэх орон”, “Хятадын ардын урлагийн нутаг” зэрэг алдар цолтой болжээ.

Гэсэн хэдий ч тус хошууны соёл аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлсэн түвшин муу, соёлын цаад утгаараа дутмаг, соёл аялал жуулчлалын бизнесийн загвар буурай байгаа төдийгүй дан цул, цар хүрээ бага зэрэг бодит асуудлууд оршиж байгаа юм. Соёл аялал жуулчлалын салбарын үйлчилгээний дэд бүтцийн бүтээн байгуулалт тааруу, аялал жуулчлалын зам шугам бөглүү, ерөнхий чанартай соёл аялал жуулчлалын бүтээгдэхүүний иж бүрэн байдлын түвшин муу зэргээс шалтгаалан аялал жуулчлалын салбарын үр ашигт шууд нөлөөлж байна.
Зүүн Үзэмчин хошууны зүүн хэсгийн тал нутаг ой шугуйн аялал жуулчлалын бүс, Зүүн хатавч боомтоор гол болгосон дунд хэсгийн хил дамнасан аялал жуулчлалын бүс, Жинстэй агуйгаар гол болгосон баруун хэсгийн эртний үлдэгдлийн аялал жуулчлалын бүс зэрэг үзэсгэлэнт бүсүүдтэй. Эдгээр үзэсгэлэнт бүс нь өөр өөрийн давуу талаа сайн ашиглаж, үйлчилгээ үзүүлэх цар хүрээгээ өргөтгөн гурван гол аялал жуулчлалын зам шугам дагуух үзэсгэлэнт бүсийг нээж ашиглах, хамтран ажиллах аялал жуулчлалын хөгжлийн арга замд судалгаа хийж хөгжүүлэх хэрэгтэй байна. Нэмэлт өртөг өндөр, хийц нарийн, авч явахад хялбар, бүс нутгийн онцлог бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг болон мах махан бүтээгдэхүүн, цагаан идээний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэн боловсруулж, нутгийн бүтээгдэхүүнээ зах зээлд гарган, ашиг орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн өвөрмөц аялал жуулчлалд зохицсон алдарт бэрндийг бий болгох явдал тулгамд шаардагдаж байгаа юм.

Хятадын “Нэг бүс, нэг зам”-ын стратегийн төрийн бодлогын алтан боломжоор хошууныхаа соёл аялал жуулчлалын салбарын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон гол төслүүдийг боловсруулах ажлыг бэхжүүлж, Дорнод аймаг, Сүхбаатар аймаг, Хэнтий аймаг зэрэг Монгол Улсын зүүн гурван аймагтай хамтын ажиллагаа, соёлын солилцоог ахиулна. Хоёр орны улс төр, эдийн засаг, соёл, аялал жуулчлалын салбарын хөгжил, хоёр газрын ард түмний соёл урлаг, эдийн засаг, аялал жуулчлалын солилцоог бэхжүүлэх тал дээр хувь нэмэр үзүүлнэ. Хил дамнасан аялал жуулчлалын зам шугамыг нээн ашиглаж, хил дагуух хоёр орны аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хэрэгтэй болоод байна.
