Алшаа аймгийн Эзнээ хошуутай танилцаж, ажил байдалтай танилцаж яваа ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн, ӨМӨЗО-ны орлогч нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь нар цөлжилтийг зассан баатар Сүхтэй халуун дотноор уулзаж, Өвөр Монголын ХКН-ын гишүүн удирдлагууд Сүх нөхрийг даган суралцаж, экологийн хөгжлийн ойлголтыг сайжруулж, экологийг цогцлон байгуулсугай гэж уриалсан байна.
Ли Жихэн ХКН-ын ӨМӨЗО-ны хороо, Засгийн газрын нэрийн өмнөөс Сүх гуайд эрхэм дээд хүндэтгэл дэвшүүлж буйгаа илэрхийлэв. Тэрээр Сүхэд: - Таны суулгасан мод цөлжилтийг зассан тэргүүний дэвшилтэт үйл ажиллагааг аль эрт дуулсан. Тэтгэвэрт гарсан хойноо ч тав тухтай хотын амьдралаа орхиж, үндсэн шатны олон түмэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, 10-аад жилийн турш мод суулгаж цөлжилтийг засан, элсэн цөлийн дунд ногоон бүрдийг бий болгосон байна. Таны энэхүү үйл хэрэгт маш их догдолж, хүндэтгэл дэвшүүлж байна. Таны эрс бат хатан зориг, хоёргүй сэтгэлээр зүтгэх, тал шиг уужим сэтгэл зориг тодхон харагдаж байна. Та бол Алшаагийн элсэн цөлийг зассан үлгэр дууриал бөгөөд Өвөр Монголын элсэн цөлийг зассан үлгэр дууриал, мөн Хятад улсын хэмжээнд элсэн цөлийг зассан үлгэр жишээч гэсэн байна.

