Өнөөдөр Хятадын аялал жуулчлалын VI өдөрлөг зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ оны гол сэдэв нь “Аялал жуулчлалын хөгжлийг ахиулах, аялал жуулчлалаар хөгжлийн бэрхшээлийг тэтгэх, аялал жуулчлалаар энх тайвныг ахиулах” болно.
Эрээн хотын A зэрэглэлийн аялал жуулчлалын газар нь энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр буюу 5 дугаар сарын 19-ны өдөр үнэгүй үйлчлүүлэх боломжийг хангаж байна.

Эрээн хотын улсын хаалгад зөвхөн өнөөдөр тасалбаргүй зорчиж болно.

Эрээн хотын Хятадын олон улсын аялал жуулчлалын газраас Монгол Улсад олон өдрөөр зорчиж болох 200 юанийн хөнгөлөлтийн тасалбар 100 ширхгийг үнэгүй тараах юм байна.


Эрээн хотын Хятадын залуучуудын аялал жуулчлалын газраас Монгол Улсад олон өдрөөр зорчиж болох 150 юанийн хөнгөлөлтийн тасалбар 100 ширхэг үнэгүй тараана.

Эрээн хотын Вэй Вэй аялал жуулчлалын үйлчлэх газраас Монгол Улсад олон өдөр зорчиж болох 50 юанийн хөнгөлөлтийн тасалбар 200 ширхэг, 10 юанийн хөнгөлөлтийн тасалбар 500 ширхгийг үнэгүй тараана.


