Хос бөхтэй тэмээ манай улс болон төв Ази, баруун Азийн сэрүүн бүсийн цөлөрхөг газар нутагт тархан суурьшдаг. Хятад улсын хос бөхтэй тэмээ голдуу Өвөр Монгол, Ниншия, Шиньжян, Гансүгийн сэрүүн бүсийн цөлөрхөг тал нутагт төвлөрдөг бөгөөд Хятад улсын тэмээний тооны 95 хувийг эзэлдэг.
Холбогдол бүхий бичиг материалаас үндэслэвэл, Алша тэмээ, Шиньжян тэмээ, Сөнид тэмээ бол Хятад улсын гурван шилдэг үүлдрийн тэмээ хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Улсын дотоод дахь хос бөхтэй тэмээний үүлдрийн хамгийн шилдэг үүлдэр нь Алша тэмээний үүлдэр болон Сөнид тэмээний үүлдэр болно. Үүнд, Сөнид хос бөхтэй тэмээ бол Хятад улсын хос бөхтэй тэмээний дотор биеэр хамгийн том, мах ноосны гаралт хамгийн өндөр шилдэг үүлдрийн тэмээ юм. Сөнид хос бөхтэй тэмээ Улаанцав хотын Дөрвөд хошуу болон Шилийнгол аймгийн хошуу нутгуудаар байдаг ч гол нь Зүүн Баруун Сөнид нутагт төвлөрч байна. Гэхдээ Зүүн Үзэмчин хошууны зүүн хэсгийн тэмээдийг барга тэмээний гаралтай гэж үздэг. Сөнид тэмээтэй харьцуулбал өнгө нь бараан зүсмийн байдаг. Баруун Үзэмчин хошууны нутгийн тэмээ бол Сөнид тэмээний удам юм.
