Адуучин Машбилэг
2016-11-10 15:55
Адуучин Машбилэг
Сөнид баруун хошууны Сайхантал суурингийн зүүн өмнө зүгт нэгэн өргөө цагаан монгол гэр байсан нь Машбилэгийнх байв. Зэл шон дээр унага даага үүрсэн гүү саах ажил эхэлсэн бололтой.
Машбилэгийнх сүүлийн жилүүдэд мал унаагаа цөөрүүлж адуугаа өсгөсөн байна. Мөн аялал жуулчлалын зах зээлийн шаардлагад нийцүүлэн айраг исгэх болжээ. Энэ жил 30 гаруй гүү унагалж, өдөрт ойролцоогоор 90 килограмм саам авчээ. Килограмм айраг 30 юаниар зарагддаг байна.
- Айраг исгэн ашиг олох нь хөдөө орон нутгийнхаа давуу талыг ашиглаж байгаа хэрэг. Хүний хүчийг хэмнэх боломжтой бөгөөд хөрөнгө оруулалт харьцангуй бага байдаг хэмээн Баянжаргал ярив.
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх
