
Монгол бөхийн барилдааны түрүү гэгээрэх шагналын тайзнаа
Өнгөрсөн ням гарагт Үндэстний цөөнхийн уламжлалт спортын наадмын үндэстний бөхийн сүүлийн даваандаа орсон. Энэ өдөр Монгол бөхийн 4 түрүү тодрохын зэрэгцээ үндэстний бөхийн 39 аварга тодров. Бөхийн барилдааны төрөлд Өвөр Монголчууд илт давуу байдаг уламжлалтай. Нэн ялангуяа Монгол бөх, монгол хүнийг давсан хүчтэн тун ховор байдаг нь үнэн. 4 манлай тодорсноос барилдаанд Аньхуй мужийг төлөөлөн оролцсон Гэгээрэх түрүүлж, мөн бусад Өвөр Монгол бөхчүүд ч дээд даваанд хүрч чаджээ.
Эмэгтэй бөхийн барилдаан Сараана түрүүлж, Манань үзүүрлэв. Монгол бөхөөр барилдан өндөр амжилтад хүрсэн Хотон охин Мананийг хэлэхдээ: - Би анх удаа Монгол бөх барилдаж байна. Дөрвөн сарын өмнөөс л эхлэн сорио хийсэн. Монгол бөхчүүлтэй барилдахад тэд маш хүчирхэг гэдэг нь мэдрэгдэж байсан. Монгол бөх өөр бөхийг бодвол маш сонирхолтой санагдлаа гэж байв. Мөн эмэгтэй бөхийн барилдааны шөвгийн гуравт Хөхнуурын багийн Монгор охин Те Яньпин тунан үлджээ.

Бөхийн барилдааны шөвгийн гуравт үлдсэн Хөхнуурын багийн Монгор охин Те Яньпин
