Бидний сурвалжилга 7 дугаар сарын 28-ны өдөр Өвөр Монголын Шулуунхөх хошууны Нарт сумын Гогостой багийн Энгэр мод гэр бүлийн мал аж ахуйн талбайн эзэн Хасбаатараас ярилцлага авахаар уг багт хүрлээ. Хасбаатар хөдөлмөрийн баатар, УТЗЗ-ний гишүүн, ардын төлөөлөгч зэрэг яруу алдартай, нутаг усандаа нэр хүндтэй яваа “хуучин” хүн аж.
Бид Хасбаатарын одоогийн үйлдвэрлэл амьдралын байдал, цаашид шилдэг үүлдрийн үхэр маллах тухай ойлголт авахаар түүнтэй өглөө эрт уулзсан юм.

- Манайх 1999 он болтол лимүзэн, талын улаан үхэр зэргийг маллаж байсан. Эдгээр үүлдрийн мал муу биш. Гэсэн хэдийн ч махны гаралтаар сайн үхэр маллавал брэндтэй болох үүднээс 2000 оноос эхлэн симентар үүлдрийн үхэр маллахаар болсон гэж Хасбаатартанилцуулж байв.
Тэрээр үхрийн үүлдрээ сайжруулахын тулд өөрөө ичээл үрийн хээлтүүлгийг сурч, одоо 160 гаруй үхэр нь шилдэг үүлдрийн симентар үхэр болсон аж. Орлого нь жил дараалан нэмэгдэн, аж амьдрал нь сайжирч, хол ойрдоо алдартай үхрийн мэргэжилтэн болжээ. Энэ суурин дээрээ тэрээр 2015 онд Энгэр мод гэр бүлийн мал аж ахуйн талбайг байгуулж, зах зээлд өөрийн орон зайгаа олсон байна.
Түүний шилдэг үүлдрийн симентар үхэр малласан арга туршлагын тухайд
Шилдэг үүлдрийн үхэр маллахад “Хоёр өндөр, нэг эрт” байхыг заавал хэрэгжүүлсэн байх хэрэгтэй. “Хоёр өндөр, нэг эрт” гэдгийн “хоёр өндөр”-ийн нэг нь өндөр ургацтай бордооны суурин газар байх, нөгөө нь өндөр үр ашигтай шилдэг үүлдрийн үхэр байх, “нэг эрт” гэдэг нь жил бүрийн арван нэгдүгээр сард эрт тугал тосох болно. Хэрвээ энэ гурвыг хийж чадвал шилдэг үүлдрийн үхэр маллаад үр ашигтайгаас гадна орлого жил ирэх тутам нэмэгдэх л ёстой. 2015 оны худалдсан тугал бүрийн үнэ 9000-10000 юаньд хүрч , 44 тугал болон хөгшин үнээгээ худалдаад 455 мянган юанийн орлого олж, цэвэр орлого 20 мянган юаньд хүрсэн байна.

Гогостой багийн малчид бог малаа цөөлж үхэр маллах болсноор уг баг нь махны үхэр маллах суурин газар болсон байна. Багийн нийт үхрийн тоо толгой 4300 гаруй болж, өрх бүр 40-50 үхэртэй бөгөөд 2015 оны малчдын хүн бүрд ногдох орлого 15 мянга 560 юань хүрчээ. Малчдын орлого жил дараалан нэмэгдсэнээр Хасбаатар “Шилийнгол аймгийн мал аж ахуйн нутгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны арга маягийг өөрчилж чадсан арван авьяастан”, “Хятадын хөдөө аж ахуйн хөгжилд технологийн дэмжлэг үзүүлсэн хүн” зэрэг шагналуудыг хүртсэн байна.
