Өвөр Монголын Үндэстний хэрэг эрхлэх газар, Хөххот Үндэстний Дээд Сургуулиас санаачлан зохион байгуулсан найман муж орны монгол уран бичлэгийн анхны сургалтын үйл ажиллагаа ойрын өдрүүдэд Хөххотод болж байна.

Биет бус соёлын өв болсон монгол уран бичлэг шинэ түүхэн хөгжлийн үед орж, монгол уран бичлэгийг хэрхэн стандартжуулан хэвшүүлэх, олон олон уран бичээчдийг хүмүүжүүлж, үндэстнийхээ уламжлалт соёлоо хадгалан уламжлахад гол зорилго оршиж байгаа юм. Сургалтад найман муж орны 120 гаруй уран бичээч болон уран бичлэгийн хорхойтнууд хамрагдаж, оролцсон хүмүүс монгол уран бичлэгийн түүхэн хөгжил, төв бичлэгийн үндсэн арга, таталган бичлэгийн ур дэм, тамга сийлбэрийн тухай мэдлэг зэргийг сурч судалсан байна.



