solongonews
Xөххотын музей албан ёсоор ашиглалтад оров
2016-05-19 15:58
5 дугаар сарын 18-ны өдөр “Олон улсын музейн өдөр” болно.

Хөххотын музей 5 дугаар сарын 18-ны өдөр албан ёсоор ашиглалтад орлоо. Нээлтийн анхны өдрөө Хөххотын музей “Юань улсын соёлын үзэсгэлэн” болон “Хөххотын дурсамж” гэх хоёр гол сэдэвт үзэсгэлэнгээр хурсан олны анхаарлыг татсан байна. “Юань улсын соёлын үзэсгэлэн”-д эртний Юань улсын үеийн улс төр, эдийн засаг, зан заншил, соёл иргэншлийн түүхийг харуулж чадах 700 гаруй түүхийн дурсгалт зүйлсийг дэлгэн үзүүлсэн байв. Уг үзэсгэлэнгийн цөөн бус түүхийн дурсгалт зүйл нь анх удаа дэлгэгдэж байгаа түүхийн дурсгалт зүйлс болох аж.

Хөххотын музей нь Өвөр Монголын музей (Хөххотын Хөлөн зам болон Шиньхуа их замын уулзвар)-н хуучин байранд жил гаруй засвар хийж, энэ жилийн 5 дугаар сард албан ёсоор ашиглалтад оруулсан байна. Хөххотын музей нээгдсэн өдрөөсөө эхлэн хотын иргэд болон холын зочиддоо төлбөргүйгээр үзэсгэлэн сонирхох боломжийг бий болгосон байна.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл