ӨМӨЗО-ны соёлын танхимаас санаачлан, Өвөр Монголын үзэсгэлэнгийн ордон болон бүх аймаг хотын Соёлын товчооноос санаачлан зохион байгуулсан “Биет бус соёлын өв орчин үеийн амьдралд- Өвөр Монголын биет бус соёлын өвийн сар шинийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болон уламжлалт соёлын сарын аян”-г Өвөр Монголын үзэсгэлэнгийн ордонд1 дүгээр сарын сүүлээр нээгджээ. Сурвалжлагч Өвөр Монголын Шулуунхөх хошууны Сангийн Далай сумын Алтай багийн орны зэрэглэлийн Цахар Цагаан идээний биет бус соёлын өвийн уламжлагч болох Тогоотой уулзаж ярилцсан билээ.

Олон хүн цуглан түүний цагаан идээнээс худалдан авч байлаа. Энэ удаагийн үзэсгэлэнд хурууд, зөөхий, айраг, шар тос зэрэг арваад төрлийн цагаан идээгээ зарж, хүмүүсийн таашаалд хүрсэн байна.
Тэрээр 10 наснаасаа эхлэн ээжийгээ даган, сүү саалийн ажил сурч, 17 настайдаа биеэ даан уламжлалт цагаан идээ хийснээс хойш гучаад жил болсон байна. Ээжээсээ өвлөн авсан уламжлалт аргаар цагаан идээгээ боловсруулж, амт шимтийг аль болох хэвээр нь байлгахын тулд цахилгаан зуух, нүүрс гээд алийг нь ч ашигладаггүй, харин хөдөөнөөс аргал түүж, аргалын зөөлөн галаар цагаан идээгээ хийдэг байжээ.

- Зөөхий, хурууд, саалийн архи, шар тос, өрөм, цөцгий, цураа зэрэг арав гаруй төрлийн цагаан идээ хийж байна. Цагаан идээний хөдөө нутгийн амтыг хадгалахын тулд гал тааруулахаас гадна сүү саалиа сайныг сонгох нь чухал. Тиймээс би хөдөө байгаа хамаатан, садан, танилаасаа сүү авдаг юм. Чанар сайтай, амт шимтэй бол үнэтэй байсан ч худалдаж авах хүн олон. Өнгөрсөн жил хошуунд Хэбэй мужийн хямдхан сүү орж ирээд зах зээлийн байдлыг нэг хэмжээнд самууруулсан. Нөгөө талаар үнэ нь хямд, чанар муу сүүгээр хийсэн цагаан идээг борлуулахад наймайчинд их ашиг орлоготой ч хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдалд муугаар нөлөөлдөг. Энэ нь цагаан идээний зах зээлийн хөгжилд ашиггүй, заавал хориглох хэрэгтэй. Би өөрөө уламжлалт аргаар хийж сурсан болохоор машин төхөрөөмж орууна гэж боддоггүй, уламжлалт аргаа хэрэглэхээр шийдэж байгаа гэж Тогоо сурвалжлагчид шийдэмгий ярив.
Тогоо цагаан идээ хийхдээ сүү саалийг бүгдийг ойр хавийнхаа малчдын гараас худалдан авдагийн шалтгаан нь сүүний чанар, нөгөө талаар малчдад ч ашиг орлого олгож байгаад юм. Тэр малчдын сүүг зах зээлийн үнээс өндрөөр худалдан авдаг бөгөөд цаг тухайд нь мөнгийг нь өгдөгөөс малчид ч түүнд сүүгээ өгөх дуртай байдаг.

Цагаан идээ хийхэд сүүний чанар, ариун цэвэр, галын тохиргоог анхаарах хэрэгтэй. Үгүй бол боловсруулж гаргасан цагаан идээний амт сайхан болохгүй хэмээн учирлан танилцуулав.
Уламжлалт цагаан идээгээ сайн хийх нь Тоогоо хамгийн их хүсэл учир цагаан идээгээр учиргүй их ашиг олохыг ер боддоггүй. Нэн ялангуяа 2010 онд орны зэрэглэлийн Цахар цагаан идээний биет бус соёлын өвийн уламжлагч болсноос уламжлалт цагаан идээгээ уламжилж хөгжүүлэх нь түүний хамгийн чухал үүрэг хариуцлага болсон байна.
Тогоо Цахар цагаан идээний уламжлагч гэх яруу алдрыг зүүсэн тэр цагаас эхлэн өөрийн аливаа хүч хөлсөө уламжлалт цагаан идээг боловсруулах тал дээр болон залуу үеийг хүмүүжүүлэхэд ч сэтгэл тавьж байна. Зав чөлөөтэй цагаараа хошууныхаа монгол бага сургуульд очиж уламжлалт цагаан идээ боловсруулах талаар хичээл зааж, хүүхэд багачуудад цагаан идээг танилцуулж, түүнийг уламжлалт аргаар хэрхэн хийх тухай зааж өгдөг байлаа.
Ихэнх хүүхдүүд уламжлалт цагаан идээний нэр, материалыг хооронд нь хутгаж, жишээлбэл хурууд хийхэд хэрэглэдэг нухуур болон шүүлтүүр хоёрыг ч ялгаж чадахгүй байна. Ийм шалтгаан олон бий, энэ байдалд миний санаа их зовдог. Манай охин албан ажилтай болохоор сурч амжихгүй байгаа, хүү минь энэ уламжлалт цагаан идээ боловсруулах аргыг сурч байгаа. Хүү ч энэ ажилдаа дуртай гэж байв.

Өдөрт 300-350л сүүгээр цагаан идээ хийж, жилийн орлого 200 мянган юанийг давдаг байна. Одоогоор ойр орчмын хэдэн хошуу, бусад аймаг хот, Бээжин, Шанхай хүртэл цагаан идээгээ борлуулж байгаа юм. Сүүлийн хоёр жилээс түүний хийсэн цагаан идээ хэрэглэгчдийн таашаалд хүрч, ам дамжин магтагдах болсноор олон хүн шавь орж, арав гаруй шавь хүмүүжүүлээд байгаа аж.
