solongonews
Мал аж ахуйн брэндийн үзэсгэлэн худалдааны хэвлэлийн бага хурал боллоо
2016-07-18 19:43
Шилийнгол аймгийн мал аж ахуйн брэндийн үзэсгэлэн худалдааны хэвлэлийн бага хурал боллоо.

"2016 Хятадын Шинэ торгоны зам-Шилийнгол аймгийн мал аж ахуйн брэндийн үзэсгэлэн худалдаа"-ны хэвлэлийн бага хурал 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Шилийнхотод боллоо. Уг хурлын үеэр Шилийнгол аймгийн Шинжлэх Ухаан Технологийн Товчооны орлогч дарга мэдэгдэл хийж, маргааш буюу 7 дугаар сарын 19-ний өдөр эхлэх үзэсгэлэн худалдааны арга хэмжээний талаар сэтгүүлчдэд тойм танилцуулсан байна.

Энэхүү арга хэмжээг ӨМӨЗО-ны Засгийн газар, Хятад улсын Tариалан Tехнологийн Хүрээлэнгийн Шинийг Санаачлах Стратегийн Холбоо санаачлан зохион байгуулж, ӨМӨЗО-ны Шинжлэх Ухаан Технологийн Танхим, Шилийнгол аймгийн аймгийн захиргаанаас хамтран зохион байгуулжээ.

Энэ сарын 21-ний өдрийг болтол зохион байгуулагдах энэхүү арга хэмжээний үеэр мал аж ахуйн техник технологийн бүтээл, орчин үеийн мал аж ахуйн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, шилдэг үүлдрийн малын үзэсгэлэн худалдаа, мал аж ахуйн өндөр шинэ техник технологийн судалгааны хурал болон дээд түвшний шинжлэх ухаан технологийн форумыг зохион байгуулах юм.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл