ӨМӨЗО-ны хөл бөмбөгийн нийгэмлэгээс санаачилж, ӨМӨЗО-ны хөл бөмбөгийн спортын төв, Хорингэр суурингийн засгийн газраас хамтран зохион байгуулсан “Чү Юань” цом 2015 оны Дундад улсын өсвөр үеийнхний хөл бөмбөгийн урилгын тэмцээн 8 дугаар сарын 15-ны өдөр Хорингэр сууринд эхэлжээ.

Тамирчид талбайд орж байгаа нь

Тоглохын өмнөхөн....
Энэ удаагийн тэмцээн нь 5 хүн, 8 хүн, 11 хүний дүрэмт гурван анги хувааж, Өвөр Монгол, Бээжин, Тяньжинь, Жянсү, Хэнань, Гүйжөү, Шаньши зэрэг 15 муж, хот, ӨЗО-ны нийт 25 хотоос хүрэлцэн ирсэн 55 төлөөлөгчдийн баг хүчээ сорих юм.

Сонирхолтой тоглолтууд үргэлжилж байна
Нээлтийн ёслолын дараа Бээжин хотын Да Юй клубийн төлөөлөгчдийн баг болон Шандүн мужийн Жинань хотын 14-р дунд сургуулийн төлөөлөгчдийн баг хөл бөмбөгийн үзүүлбэрийн тоглолт үзүүлсэн байна.

Үзэгчид....
