solongonews
Хятад улс • Алшаагийн соёл аялал жуулчлалын VII наадам болно
2016-08-22 16:10
Хятад улс • Алшаагийн соёл аялал жуулчлалын VII наадам тун удахгүй болно.

        Өнөөдөр буюу 8 дугаар сарын 22-ны үдээс өмнө Хөххотод зохион байгуулагдсан хэвлэл мэдээллийн бага хурлаар Алшаа аймгийн Намын хороо, аймгийн захиргаа голлон зохион байгуулж байгаа Хятад улс • Алшаагийн соёл аялал жуулчлалын VII наадмыг 8 дугаар сарын 28-ны өдөр Баянхотод зохион байгуулах талаар мэдээллээ. Тус соёл аялал жуулчлалын наадам нь жилийн эцэс хүртэл зохион байгуулагдах бөгөөд Алшаа аймгийн бүх хошуу нутгууд хамрагдах юм байна.

        Мөн 8 дугаар сарын 28-ны өдөр Баянхотод Хятад улс • Алшаагийн соёл аялал жуулчлалын VII наадмын нээлтийн ёслол болон наадамд зориулсан үдэшлэг зохион байгуулагдана.

        Тус соёл аялал жуулчлалын наадамд гол төлөв Эзнээ хошууны алтан шаргал туурайн соёл аялал жуулчлалын наадам, Бадайн жаран элсний соёл аялал жуулчлалын наадам, Алшаагийн хачин чулууны соёлын наадам, авто уралдааны "Юэ е Е" багийн Алшаа дахь уралдаан зэрэг соёл аялал жуулчлалын үйл ажиллагаа нь улсын баяр буюу 10 дугаар сарын 1-нээс өмнө болон баярын дараа зохион байгуулагдах юм.

        Үүнээс гадна Ойрад соёлыг гүнзгий судалж, Цанянжамц, Агваандандараар төлөөлсөн түүхт хүмүүсийн соёл аялал жуулчлалын үйл ажиллагаа зохион байгуулж, соёл жуулчлалыг уялдуулан, “Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтад үзүүлэх Алшаа нутгийн соёлын чухал нөлөөг харуулна.

Найруулагч: Болор
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл