ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн тэнхимийн хүчтэй дэмжлэгээр ойрын хугацаанд Өвөр Монголын Сай Кэ Шин биологийн ХК болон Өвөр Монголын баруун хэсгийн саалийн үнээний шилдэг үүлдрийг үржүүлэх төв хамтран ажиллах хэлэлцээр тогтов. Цаашид тэд тус тусын давуу талдаа түшиглэн саалийн үнээгээр гол болгосон гэрийн тэжээврийн үүлдрийн нөөцийн инноваци сууринг бүтээн байгуулж, саалийн үнээний үүлдэр сайжруулах үндсэн мэргэжлийн талаар шинэ нээлт гаргах болно.
Сүүлийн жилүүдэд манай Өвөр Монгол сүүний салбарыг хөгжүүлэх бодлогыг чанга хэрэгжүүлж, саалийн үнээ өсгөн үржүүлэх сууринг бүтээн байгуулж мал аж ахуйн цар хүрээг тэлж, холбогдох стандарт баримжаа тогтоон зах зээлийг хөгжүүлж, сүүний салбарын бүх аж ахуйн гинжин хэлхээг үр дүнтэй өргөжүүлэв. Энэ онд Өвөр Монгол орон төвийн ба Өөртөө Засах Орны хөрөнгө мөнгийг нийт 680 сая юань болгон хөрөнгө оруулахын зэрэгцээ 339 сая юаний санхүүгийн зээлийг зохицуулан хэрэгжүүлэв. Тэдгээрийг голчлон гадаадаас саалийн үнээ импортлох, тэжээн үржүүлэх талбайг сайжруулан зэрэглэл ахиулах, өвс тэжээл хураан нөөцлөх, зохиомол үрийн хээлтүүлэг хийх, мөн цагаан идээ боловсруулах зэрэг аж ахуйн гинжин хэлхээний чухал үйл явцыг дэмжихэд ашиглаж байна.
Сүүний салбарыг хөгжүүлэхэд хүч нэмэрлэхийн тулд Өөртөө Засах Орны Хөдөө Аж Ахуйн тэнхимийнхэн сүүлийн өдрүүдэд Или групп, Мэнню групп зэрэг сүүний аж ахуйн нэгж болон тэжээл бордооны аж ахуйн нэгжийн холбогдох удирдагчдыг урьж хурал хийв. Хурлаар аж ахуйн нэгжийн бүтээн байгуулалтын ахиц, мөн төслийг хэрэгжүүлэх явцад оршиж байгаа асуудлыг ойлгож, орон нутаг ба аж ахуйн нэгж хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, үйлчилгээний баталгааны ажлыг нарийн төлөвлөж сайтар хийв. Хуралд Өөртөө Засах Орны Хөдөө аж ахуйн тэнхимийн чиг үүрэг, хариуцлагадаа үндэслэн Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хөндий болон Мэнню сүүний бүтээгдэхүүний аж үйлдвэрийн паркын бүтээн байгуулалт, тэжээл бордооны төслийг хэрэгжүүлэх явцад оршиж байгаа бэрхшээлтэй асуудлыг зохицуулан шийдсэн байна. Мөн Хөххотын эрдэнэ шишийн дарш болон дээд зэргийн царгасын тэжээл өвсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор нөхөн олговрын санг өнгөрсөн он 6.82 сая юань байсныг есөн сая юань болгон нэмэгдүүлж, “Сай Кэ Шин”-г улсын мал жигүүртний генетик байдлыг сайжруулах төлөвлөгөөнд оруулав.
Саалийн үнээ тэжээн үржүүлэх аж ахуйн өндөр чанартай хөгжлийг цаашид дэмжих зорилгоор Өвөр Монгол орон сүүний салбарыг хөгжүүлэх санд тохируулга хийж, бодитой үйлдвэрлэлийн хэрэгцээнд үндэслэн, хөврөл шилжүүлэх мэргэжлийг хэрэглэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн тэжээн үржүүлэх талбай болон тэжээн үржүүлэх өрхөд нөхөн олговор олгохоор төлөвлөж буй. Мөн сүүний салбарыг хөгжүүлэх төслийн сүүний эх үүсвэрийн сууринд санхүүжилтийн хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлж, Өвөр Монгол орны хэмжээнд сүүний салбарын чанар сайтай хөгжлийг дэмжиж, сүүний салбарын хөгжлийг манлайлахад бат бэх суурийг тавих болно.
