solongonews
ӨМӨЗО-ны “Жү Ши Бэй” цомын нэрэмжит хөл бөмбөгийн тэмцээн эхлэв
2016-05-26 11:42
ӨМӨЗО-ны “Жү Ши Бэй” цомын нэрэмжит хөл бөмбөгийн тэмцээн эхлэв.

ӨМӨЗО-ны өсвөр насны хүүхдүүдийн хөл бөмбөгийн комиссоос зохион байгуулсан ӨМӨЗО-ны сургуулийн орчин дахь “Жү Ши Бэй” цомын нэрэмжит хөл бөмбөгийн тэмцээний 4-р түвшний лигийн тэмцээний коллежийн багийн уралдаан ӨМБИС-ийн Шэн Лэ хуваар сургууль дээр 5 дугаар сарын 25-ны өдөр эхлэв.

Уг тэмцээнийг ӨМБИС, Өвөр Монголын сургуулийн орчин дахь хөл бөмбөгийн холбоо болон ӨМӨЗО-ны их сургуулийн оюутнуудын спортын нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан байна. ӨМӨЗО-ны бүх их дээд сургуулиудыг хамарсан бөгөөд 19 сургуулийн 41 хөл бөмбөгийн багийн 800 гаруй оюутан тэмцээнд оролцох юм байна.

ӨМӨЗО-ны “Жү Ши Бэй” цомын нэрэмжит сургуулийн орчин дахь хөл бөмбөгийн тэмцээний нээлтийн ёслолд ӨМБИС-ийн 500 гаруй оюутан оролцжээ. Нээлтийн ёслолын дараа ӨМБИС-ийн болон Хөлөнбуйр Их Сургуулийн багууд тоглож тэмцээний салхийг хагалсан бол ӨМБИС-ийн баг 3:1 харьцаагаар Хөлөнбуйр Их Сургуулийн багийг ялсан байна.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл