solongonews
“Ээжийн чанасан цай 2” бичил кино шагнал хүртэв
2015-07-03 15:10
“Ээжийн чанасан цай 2” нь энэ удаагийн шалгаруулалтаар бас нэгэн шинэ нээлтийг хийсэн юм.

Анх удаагийн “Жинхуа” Дундад улсын бичил киноны эздийг тодруулах арга хэмжээ саяхан болж өнгөрлөө. Дундад улсын 700 гаруй бүтээл тэмцээнд оролцсоноос Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Ээжийн чанасан цай 2” бичил кино шилдэг найруулагчийн шагнал, шилдэг эмэгтэй жүжигчний шагнал, кино бүтээх хоёрдугаар шагналыг тус тус хүртсэн байна.

 Уг кино нь залуу дуучин, кино найруулагч Нарс болон дуучин Үүрцайх нарын хоёрдахь хамтын бүтээл болно. Өнгөрсөн онд “Ээжийн чанасан цай 1” нь 13 төрлийн шагналыг хүртсэн бол  “Ээжийн чанасан цай 2” нь энэ удаагийн шалгаруулалтаар бас нэгэн шинэ нээлтийг хийсэн юм. “Ээжийн чанасан цай 1” нь өнгөрсөн зууны үеийн Шанхайн 3000 өнчин хүүхдийн түүхээр гол сэдэв болгож, монгол ээжийн ариун цагаан хайрыг харуулсан байдаг.

“Ээжийн чанасан цай 2” нь Шянган наймаачин Жао Жяхүй болон монгол бүсгүй Туяа хоёр хамтран бизнес эрхэлсэн түүхээр гол сэдэв болгожээ.

Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл